Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэрт 2 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 235 боллоо

535

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 23-нд улсын хэмжээнд нийт 4,330 хүнд PCR шинжилгээ хийсэн.
Ингэхэд 32 сорьцод коронавирус илэрсэн бөгөөд Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэр аймагт 2 тохиолдол нэмэгдлээ. Харин нэг нь Алтанбулагийн боомтоор 11 дүгээр сарын 10-нд ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол юм.
Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон байна. Тиймээс 46 хүнийг тусгаарлаад байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн давтан шинжилгээгээр нэг хүнээс халдвар илэрлээ. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эмнэлгийн сувилагч байна. Гурав дахь хүн мөн өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буян-Ухаа хорооллын оршин суугч байгаа.
Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нэгээр нэмэгдлээ. Арваннэгдүгээр сарын 10-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 672, үүнээс эдгэрсэн 342 хүн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмынэлэгт нийт 323 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа. Биеийн байдлыг үнэлбэл хоёр нь хүнд, 44 нь хүндэвтэр, 277 нь хөнгөн байна” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn