Сэлэнгэ аймагт гарсан түймрийг хяналтандаа аваад байна
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргал мандах багийн “Нарийн шүрэн" гэдэг газарт буюу аймгийн төвөөс баруун зүгт 204 км, сумын төвөөс баруун зүгт 75 км-т ойн түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2020.10.11/ 14:40 цагт иржээ.
Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 18:20 цагаас түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм байна. Түймрийн нөхцөл байдлыг хяналтандаа авсан гэж мэдээллээ.