Үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө, маргааш өдөр Сэлэнгэ аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 8 дугаар сарын 26-ны 20 цагаас 8 дугаар сарын 27-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд салхи зүүүн хойноос 6-11 м/сек. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүснэ. Бусад хугацаанд салхи зүүн хойноос 6-11 м/сек. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. 2020 оны 8 дугаар сарын 28-наас 2020 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 30-нд ихэнх сумын нутгаар, 28, 31-нд зарим сумын нутгаар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.