Нутгийн ахмадуудад хүндэтгэл үзүүлжээ

463


 УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор нар энэ сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн 11600 орчим ахмадын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.
Уулзалтын хүрээнд Сэлэнгийн ахмадууд ирэх онд тохиох Ардын хувьсгалын 100 жилийн ойн үйл ажиллагаанд гар бие оролцох хүсэлтээ илэрхийлсэн аж. Тэд өөрсдийн хувийн асуудлаас илүүтэйгээр нутаг орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад санаагаа чилээж явдгаа ч хэлсэн байна. Энэ ч утгаараа өөрсдийн хүсэлтээ Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүддээ тавьж, дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Хувьсгалын өлгий Сэлэнгэ аймагт эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө амь, биеэ үл хайрлан тэмцэж явсан 400 гаруй партизан цэрэг байдаг. Эдгээрийн ар гэр, үр хүүхэд өнөөг хүртэл ажиллаж, амьдарч байдаг байна. Сэлэнгэ нутгаас сонгогдсон хоёр эмэгтэй гишүүдийн зүгээс партизан цэргийн ар гэр, үр хүүхдийн нийгмийн асуудлыг анхаарах, түүхэн газар орныг тохижуулахад УИХ-ын гишүүд, Засгийн газар, холбогдох албаныхантай хамтран ажиллана гэдгээ амалсан байна. Түүнчлэн холоос зорин ирсэн ахмадууддаа Монгол банкны Эрдэнэсийн санг үзүүлж, хосгүй үнэт өв болсон үзмэрүүдтэй танилцуулжээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn