Сэлэнгэ аймгийн Экологийн цагдаагийн алба хаагчид хууль бусаар олборлосон 231.4 грамм алтыг илрүүлжээ

658

Тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна талд ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлжээ.
Тодруулбал, Экологийн цагдаагийн алба хаагчид Сэлэнгэ аймагт хяналт шалгалтаар ажиллахдаа Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багт оршин суух Б нь энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлсэн байна.
Тус хууль бус үйлдлийн эд мөрийн баримтаар 231.4 грамм алтыг хураан авч, гурван экскаватор, нэг ковш, нэг алт угаах төхөөрөмжийг тус тус битүүмжлэн, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
 
 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn