“E-Mongolia” системээс мэдээлэл алдагдсаныг хүлээн зөвшөөрөв

10
Өнгөрсөн долоо хоногт “E-Mongolia” системтэй холбоотойгоор иргэдийн хувийн мэдээлэл ил болсон байж болзошгүй нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн.
Тодруулбал, иргэд регистрийн дугаараар интернетэд хайлт хийхэд “И-Монголиа” платформд хадгалагдсан зарим хувийн мэдээлэл ил байсан талаар цахим сүлжээнд мэдээлсэн юм.
Тэгвэл “И-Монгол академи” албан ёсны тайлбар өгч, 2025 оны аравдугаар сард хийгдсэн системийн шинэчлэлийн явцад хяналт шалгалт сул байснаас үүдэн мэдээллийн аюулгүй байдлын алдаа гарсныг хүлээн зөвшөөрлөө. Мөн ил болсон мэдээллийг нууцалж, системийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэдгийг мэдэгдэв.
Тус алдаанаас нийт 14 мянга гаруй файл интернет орчинд байршсан байсныг тогтоосон бөгөөд цаашид мэдээллийн аюулгүй байдлыг хангах хяналт, шалгалтыг чангатгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Эх сурвалж: И-Монгол академи УТҮГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn