“Бүс ба зам” гамшгийн эрсдэлийг бууруулах онцгой байдлын сайд нарын хуралд оролцож байна Онцлох / Мэдээ мэдээлэл Өнөөдөр, 11:48 10 Хуваалцах ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Хилийн төлөөлөгч, хурандаа А.Эрдэнэчимэг нар БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус улсын Саньяа хотноо зохион байгуулж байгаа “Бүс ба Зам” гамшгийн эрсдэлийг бууруулах онцгой байдлын сайд нарын хуралд оролцож байна.БНХАУ-ын Ардын засгийн газрын санаачлагаар “Бүс ба Зам” гамшгийн эрсдэлийг бууруулах онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх механизмыг 2023 онд бий болгосон бөгөөд гамшгаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой юм. Хурлын үеэр хошууч генерал Г.Ариунбуян БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд, ноён Ван Шианьшитэй уулзаж, гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Уулзалтаар аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах арга хэмжээг өргөн хүрээнд хамтран хэрэгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг хот дахь эрэн хайх, аврах болон бусад чиглэлд чадавхжуулах сургалт зохион байгуулах, тусгай зориулалтын, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.Энэ сарын 04-07-ны өдрүүдэд үргэлжилж байгаа тус хурлын үеэр сайд нарын нарын зөвлөлийн хуралдаан, аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага, сургалт болох юм.скачать dle 12.0 10 Хуваалцах Facebook Twitter