Сэлэнгэ, Хэнтийд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

25

Сэлэнгэ, Хэнтий аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраасан байна. Урьдчилсан байдлаар 82 га талбай өртжээ. Тухайлбал,
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.01-ний өдрийн 09:05 цагт бүрэн унтрааж, “Хан-Хэнтий” ТХГ-ын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 56.16 га талбай өртсөн.(түймрийн урт 10.8 км, өргөн 5.2 км)
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Бодончийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 360 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 05.26-ны өдрийн 12:32 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайтад дулааны цэг илэрсэн тухай мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.01-ний өдрийн 12:55 цагт түймрийг бүрэн унтрааж, "Хан Хэнтий" ТХГ-ын Батширээт сум хариуцсан даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 25.76 га талбай өртсөн. (түймрийн урт 5.6 км, өргөн 4.6 км)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn