Эрдэмтэд өмнө нь хэзээ ч харж байгаагүй шинэ өнгө нээж, "оло" гэж нэрлэжээ

7

АНУ-ын эрдэмтдийн баг нэгэн туршилтын үр дүнд, хүн төрөлхтөний өмнө нь үзэж байгаагүй шинэ өнгө харснаа зарлажээ.  Туршилтын явцад тэд судалгаанд оролцогчдын нүд рүү лазерын цацраг тусгаж, торлог бүрхэвч дэх тодорхой эсүүдийг өдөөсөн байна.
Эрдэмтэд энэ үед цэнхэр-ногоон өнгөтэй төстэй, шинэ өнгийг харснаа зарлаж, “оло” хэмээн нэрлэсэн гэжээ. Гэвч зарим мэргэжилтнүүд энэхүү шинэ өнгө үнэхээр оршдог эсэх талаар маргаантай байр суурь илэрхийлж байгаа аж.
Судлаачид оролцогчдын нэг нүд рүү лазерын туяа тусгажээСудалгааны үр дүнг Баасан гарагт "Science Advances" сэтгүүлд нийтэлсэн бөгөөд судалгааны хамтран зохиогч, Калифорнийн их сургуулийн профессор Рэн Нг үүнийг гайхалтай гэж тодорхойлсон байна.
Тэрээр энэхүү нээлт нь өнгөний харалган байдалтай холбоотой цаашдын судалгаанд тустай байж магадгүй гэж үзэж байна.
BBC Radio 4-ийн нэвтрүүлэгт оролцох үеэр Профессор Нг “оло” гэдэг өнгө нь “бодит ертөнцөд харж болох ямар ч өнгөнөөс илүү хурц тод байсан” хэмээн ярьжээ.
Тэрбээр энэ талаар жишихдээ “Та амьдралынхаа турш зөвхөн бүдэг ягаан өнгө л харж байсан гэж бодъё. Тэгээд нэг өдөр ажил дээрээ очтол хэн нэгэн маш тодоос тод ягаан цамц өмсчихсөн байж гэж төсөөльё. Энэ бол шинэ өнгө, бид үүнийг "улаан" гэж нэрлэнэ. Энэ үед танд ямар мэдрэмж төрөх байсан бол?” гэжээ. 
Туршилтын явцад судлаачид оролцогчдын нэг нүд рүү лазерын туяа тусгасан бөгөөд нийт таван хүн /дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй/ оролцжээ. Эдгээр оролцогчид бүгдийнх нь нүдний өнгө энгийн байсан бөгөөд тэдний гурвыг нь, тэр дундаа Профессор Нг-ийг судалгааны өгүүллийн хамтран зохиогчоор бүртгэжээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn