Алтанбулагийн боомтоор татаж авсан иргэдийг Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлав

488



УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжиллээ.

2020 оны8-р сарын 09-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ. Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 ньОХУ-ын иргэд байсан байна. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог ньОрхон аймагт тусгаарлаж, ажиглалтад авахаар автобусаар тээвэрлэсэн байна. Алтанбулаг авто замын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8-р сарын  7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн, 9-нд 61 иргэн хилээр нэвтэрчээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn