Алтанбулаг боомтын ачаалал хэвийн үетэй харьцуулахад гурав дахин буурчээ
Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0101-р ангийн Алтанбулаг боомтын ачаалал хэвийн үетэй харьцуулахад гурав дахин буурчээ.
Тодруулбал, Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгслийн тоог эхний хагас жилийн мөн үетэй харьцуулахад зорчигчийн хөдөлгөөн багасаж, ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 3,8 дахин нэмэгдсэн талаар Хилийн 0101-р ангийн Алтанбулаг Авто замын шалган нэвтрүүлэх боомтын дарга О.Гантулга мэдээлэв.
Мөн тэрбээр "Энэ оны эхний хагас жилийн хугацаанд улсын хилээр нийтдээ 560 мянган зорчигч, 150 мянга гаруй тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн. Эдгээрээс одоогийн байдлаар 392 иргэнийг зохион байгуулалттайгаар, Улсын Онцгой комиссын зөвшөөрөлтэй татан аваад байна" гэлээ.