Голомт банк кибер аюулгүй байдлын салбарын “СontrolCase” олон улсын чуулга уулзалтад оролцлоо

АНЭУ-ын Дубай хотод 2025 оны 1-р сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Мэдлэг хуваалцах" уриатай “ControlCase” олон улсын чуулга уулзалтад Голомт банк оролцлоо. 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд кибер аюулгүй байдлын салбарын шилдэг мэргэжилтнүүд, шинжээчид хуран чуулж, мэдээллийн аюулгүй байдлын стандартууд, түүний шаардлагууд болон технологийн шийдлүүдийг танилцуулсан юм.