“Гацаагч”: Энэ удаа Д.Энхтүвшинд олон нийт хууртахгүй
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барьж, байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсөл дэх заалтуудыг огцом шүүмжилж, “амь орлоо”.
- ЭТТ ХК-ийн хоёр ордоос нүүрс олборлох эрхийг БНХАУ-ын компанид олгох
- Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд тус улстай хамтарч ажиллах
- 16 жилийн турш БНХАУ руу тогтмол гэрээгээр нүүрс нийлүүлэх зэрэг байна.
Үнэндээ энэ сэдэвт Монгол Улс БНХАУ-ын өмнө нүүргүй болчихсон нь үнэн билээ. Тийм ч учраас дотоодын улстөржилтийг бага байлгах гэж өнөөгийн эрх баригчид хичээж байна. Тэр агуулгаа ч УИХ-ын тогтоолдоо шингээсэн. Мөн тэр тогтоолыг батлахад Д.Энхтүвшин ч оролцсон билээ.