Бартаа, саадтай ууланд нуусан хүнд даацын 5 экскаваторыг олжээ

29

Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Майн ам”, “Монгол алт” зэрэг газарт гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13 экскаватор, усан буу 6, Зил-131 автомашин 5, Норд бенц маркийн ачааны автомашин 1-ийг битүүмжилж, экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг хийлгүүлэн, хууль бусаар газрын хэвлийд халдахаар нууж байршуулсан техник, бартаа саадтай ууланд нуусан хүнд даацын экскаватор 5-ыг олж тогтоон, цагдаагийн байгууллагад татан байршуулав.
Мөн дээрх этгээдүүдтэй гэмт хэрэг хамтран үйлдсэн, хууль бусаар олборлосон алтыг худалдан авч, санхүүжүүлж байсан Я.Э-ийн гэрт Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлөөр нэгжлэг хийж 819.5 грамм алт, 65 килограмм цагаан мөнгө, бэлнээр 60 сая төгрөг, бичиг баримтгүй галт зэвсэг 2-ыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг Прокурорын газрын хяналтан доор зохион байгуулж байна.
Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлж, 34 этгээдийн холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэн та хүрээлэн байгаа орчны талаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарт мэдэгдээрэй.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn