Д.Нямхүү: 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

579


Өнөөдөр /2020.07.21/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. 

Д.Нямхүү:  “Долоодугаар  сарын 20-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинижлгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулсан, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 20-нд Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 хүний сорьцод давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ.

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт ажилласан 39 эмч ажилчдын шинжилгээ, тандалтын зорилгоор 3 хүнд  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад онош батлагдсан 287 тохиолдол байгаагаас 213 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна" гэлээ.

А.Амбасэлмаа: "Гаднын орнуудад хэдий эмчлэгдэж, сөрөг шинжилгээний хариу авсан ч дахин коронавирус илрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа. Монголд мөн адил эдгэрсэн 20 гаруй хүнээс дахин коронавирус илэрсэн. Гэхдээ эдгээр иргэд нь дараагийн шатны сувилалд шилжсэн байсан тул санаа зовох, айх асуудал байхгүй” гэв

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn