Явган зорчигчийг мөргөж, зугтсан этгээдийг олж тогтоов

200

Зургаадугаар сарын 12-13-нд шилжих шөнө СХД-ийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны гуравдугаар буудлын орчимд явган зорчигч Н-ыг марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашин мөргөн хэргийн газраас зугтсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд осол хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулав. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулан, урьд өмнө нь удаа дараа зам тээврийн осол гэмтлийн хэрэгт холбогдон, мөрдөн шалгагдаж байсан иргэн Б гэгч нь хэргийг үйлдэж хэргийн газраас оргон зайлж, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор унаж явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар илрүүлэн, сэжигтэй этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn