Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 11 дэх жилдээ зарлалаа

96
Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог  Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Олимпиад 5-р сарын 3-ны өдөр болох бөгөөд өмнөх жилүүдийн адилаар оюутнууд ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөнө. Ганцаарчилсан төрөлд зөвхөн багийн гишүүд оролцох боломжтой. Нэг их дээд сургуулиас хоёр баг, харин хөдөө орон нутагт салбартай сургуулиудын хувьд орон нутгийн баг оролцох боломжтой юм. Баг тус бүр 5 гишүүнтэй байх ба бүх гишүүн банк санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй оюутнууд байх шаардлагатай юм.
Багийн төрөлд тэргүүн байр эзэлсэн баг цом, өргөмжлөл, 3 сая төгрөгийн мөнгөн шагналтайгаас ганцаарчилсан төрөлд эхний таван байранд шалгарсан оюутнуудад гадна уламжлал ёсоор ХААН Банканд ажилд орох урилга гардуулна гэдгийг дуулгахад таатай байна.
Олимпиадын бүртгэл 4-р сарын 29-ний өдөр хүртэл болох тул сургуулиуд оролцох багуудынхаа материалыг recruiters@khanbank.com цахим хаяг руу ирүүлнэ үү. Үүнд,
-          Иргэний үнэмлэх
-          Оюутны үнэмлэх
-          Багийн бүх гишүүнийг багтаасан сургуулийн тодорхойлолт
-          Бүртгэлийн хуудас (доорх загварын дагуу)
Ирээдүйн банк, санхүүгийн салбарт манлайлах мэргэжилтэн та 6500 гаруй ажилтантай Монгол Улсын хамгийн том банк болох ХААН Банкнаас ажлын гараагаа  эхлэхийг хүсвэл түвшинд хүрэхийг хүсэж байвал энэхүү олимпиадаас бүү хоцроорой.
Олимпиадын удирдамж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
ХАМТДАА МЭДЛЭГЭЭ ӨСГӨЕ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn