Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс ХААН Банк цамхгийг ногоон барилгаар шалгарууллаа

116

Нийслэл хотод өнгө нэмж, тогтвортой хөгжлийн зорилгуудыг бүрэн хангасан ногоон гэх тодотголтой бүтээн байгуулалт бол яах аргагүй ХААН Банк цамхаг билээ. Орох хаалганаас эхлээд барилгын хамгийн дээд давхар хүртэл бүх цахилгаан, тоног төхөөрөмж эрчим хүчний хэмнэлттэй ба хог хаягдал нь ч бас байгальд ээлтэй гэвэл та итгэх үү. Тэгвэл саяхан тус цамхаг Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн “LEED” үнэлгээгээр “Gold” ангилалд шалгарч тогтвортой хөгжлийн зорилтуудад бүрэн нийцсэн гэдгээ баталгаажууллаа. LEED нь дэлхий даяар барилгын эрчим хүч, байгаль орчны манлайллын үнэлгээг тогтоодог хамгийн нэр хүнд бүхий ногоон барилгын гэрчилгээний нэг гэгддэг.

Дотоодын төдийгүй олон улсын шилдэг инженерүүдээс бүрдсэн баг ХААН Банк цамхгийн зураг төслийн эхний үе шатнаас эхлээд ашиглалтад орох хүртэлх бүхий л явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөг судалж, нарийн төлөвлөлтөөр барьж байгуулсан. Бас анхнаас нь нягт төлөвлөж, хариуцлагатай хамтын ажиллагаа, шинэлэг инноваци хэрэгжүүлснээр архитектурын байгальд ээлтэй шийдэл бүхий тогтвортой хөгжлийн жишиг байгууламжаар шалгарч, “Gold” ангилалд хүрч чадсан гэхэд болно.

ХААН Банк цамхаг яагаад ногоон барилга болсныг товчхон танилцуулъя. Тус цамхаг нь “Барилгын менежментийн систем” (BMS)-ийг Монголд бүрэн нэвтрүүлсэн анхны барилга гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, барилгын халаалт, хөргөлт, агаар сэлгэлт, цахилгаан, гэрэлтүүлэг, мэдрэгч гээд бүхий л дэд бүтцийг энэхүү системийн тусламжтайгаар бүрэн хянаж удирддаг. Мөн эрчим хүч, үргүй зардлыг хэмнэх ухаалаг шийдэл юм. Дээр нь цэвэр усны зохисгүй хэрэглээг бууруулах автомат мэдрэгч бүхий холигчтой гэдгээрээ Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцдэг.

Цамхгийн давхар бүрд ганцхан хогийн савтай гэвэл танд сонин санагдаж магадгүй. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хог хаягдлын менежментийг ХААН Банк цамхагт хэрэгжүүлж буй бөгөөд хог бүрийг ангилан хүлээж авах зориулалттай. Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлснээр ажилтнууд хогоо ангилан ялгаж сурахаас гадна оффисоос гарсан, ангилсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм.

Ташрамд дурдахад, ХААН Банк бусад томоохон оффисууддаа ч байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлдэг. Үүний нэг жишээ нь хотын төвд байршилтай Сөүл оффис ба тус барилгын цахилгааны хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангадаг. Оффисын барилгыг орчин үеийн технологитой хослуулан ийнхүү байгальд ээлтэй байдлаар шийдсэнээр 3000 ширхэг мод тарьсантай дүйцэх хүчилтөрөгчийг хэмнэх төдийгүй жилд ялгаруулах нүүрс хүчлийн хийг 40 тонноор бууруулах боломжтой болох юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn