ХААН Банк Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдэд үйлчлэх “Бизнес төв”-өө нээлээ

189

Улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цогцоор нь хүргэх зорилгоор ХААН Банк оны өмнөхөн  Орхон Дархан-Уул аймагт, өнгөрсөн сард Увс, Ховд, Өвөрхангай аймагт “Бизнес төв”-өө нээсэн билээ. Тэгвэл энэ удаа Монгол орны хоймор нутаг Хөвсгөлийн Мөрөнд шинэ төвөө ашиглалтад орууллаа.

ХААН Банк “Бизнес төв”-өөрөө дамжуулан бизнес эрхлэгч харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй санхүүгийн бус үйлчилгээ буюу бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг болох, чадавхжуулах үүднээс менежментийн зөвлөх үйлчилгээ, сургалт, хөтөлбөрүүдэд биечлэн болон цахимаар хамруулах юм.

“Бизнес төв”-ийн нээлтийн үеэр ХААН Банкны төлөөлөл бизнес эрхлэгчдэд сонирхолтой сургалт зохион байгуулж, харилцагчдын сонирхсон асуултад хариулсан юм.

ХААН Банкны Жижиг дунд бизнесийн банк хариуцсан дэд захирал Ж.Товуудорж “ХААН Банк орон нутагт 6 дахь жишиг “Бизнес төв”-өө нээж байгаад баяртай байна. Бид энэхүү төвөөрөө дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдадаа банк санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ, эргэлтийн хөрөнгө, бизнесийн шугамын болон хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүн санал болгоно. Мөн түүнчлэн санхүүгийн бус үйлчилгээ буюу банкны ЖДБ-ийг дэмжих төвийн зөвлөх үйлчилгээний сургалт, хөтөлбөрүүдэд бизнес эрхлэгчдийг биечлэн болон цахимаар хамруулж, бизнесээ удирдаж авч явахад нь хэрэгцээтэй бүхий л ур чадваруудыг эзэмшүүлэхэд дэмжлэг болох юм. Банк мөн хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй Тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмэр оруулж байгаа, байгаль дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа явуулж буй хариуцлагатай бизнесүүдийг дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд харилцагчдаа бизнесээ ногооруулахад нь хамтран ажиллана” гэв.

Хөвсгөл аймагт 2300 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдгаас 65% нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мал аж ахуй, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар зонхилдог байна. 2022 онд Хөвсгөл гадаад, дотоодын нийт 126,390 жуулчин хүлээн авсан нь аймгийн ДНБ-ий 4.8%-ийг бүрдүүлж байна.

Эрхэм бизнес эрхлэгч та Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Мөрөн сумын 7-р баг, ХААН Банкны 1 давхарт байрлах “Бизнес төв”-өөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй. 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn