Бүлэг зохион байгуулалтад орж, хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг ирлүүлжээ
![](http://nutag.mn/uploads/posts/2024-03/1709546565_429993155_719775477030231_5157079573577557691_n.jpg)
![](http://www.bolod.mn/Upload/news/430103233_719775613696884_7404910100324436944_n.jpg)
Мөн дээрх тосгоны төвөөс 85км зайд байрлах “Хүнгүйч”, “Толгойт”, “Агуйт”, “Ахьт”, “Залт”, “Хэрээн гол”, “Их алт”, “35-ын ам” гэх газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ой модон дунд нууж, байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник, хэрэгслийн эзэн холбогдогчийг олж тогтоон Бугант тосгоны төвд татан байрлуулж, орон нутгийн төр захиргааны болон хуулийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Дээрх хяналт шалгалт нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй бүс нутагт цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан бөгөөд техник технологийн дэвшил болох дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй төхөөрөмж буюу дроныг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлогч гэмт этгээдүүд, тэдгээрийн ашиглаж байсан техник хэрэгслүүдийг олж тогтоосноор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоож чадсан байна.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.