Өмнөд Солонгосын жижиг бизнес эрхлэгчдэд "зээлийн өршөөл" үзүүлнэ

161


"COVID-19”цар тахлын улмаас хугацаа нь хэтэрсэн жижиг бизнес эрхлэгчид, эмзэг бүлгийнхний зээлийн төлбөрийг өршөөх асуудлыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргаа хэлэлцэж байна гэж албаны хүн өнөөдөр мэдээлжээ. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буйолонарга хэмжээний хүрээнд энэхүү"зээлийн өршөөл"-ийг  хоёрдугаар сарын 10-ндтохиох сар шинийн баяраас өмнө үзүүлэх төлөвтэй байна.

"COVID-19”-ийннөлөөгөөр эргэн төлөлт нь хойшлогдсон зээлүүдийн бүртгэлийг устгах боломжийг бидсудалж байна. Бид энэ асуудлыгсанхүүгийн хүрээнийхэнтэй хэлэлцэж байна, хэрэв бид хэлэлцээг амжилттай дуусгаж чадвал эл асуудлыг сар шинийн баяраас өмнө шуурхай шийдэхболомжтой" гэж Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч хэлжээ.

Солонгосын Зээлийн мэдээллийн алба нь гурав ба түүнээс дээш сараар хугацаа хэтэрсэнзээлийнбүртгэлийг хөтөлж, санхүүгийн байгууллага, зээлжих зэрэглэлийн агентлагуудад шилжүүлдэг тул зээлээ бүрэн төлсний дараа ч гэсэн иргэд дахинзээл авах эсвэл зээлийн карт ашиглах боломж нь хязгаарлагдаж болзошгүй байдаг ажээ. 

Үүнээс гадна, төрийн албан хаагчдын ёсзүйг сайжруулах арга хэмжээний хүрээнд бага зэргийн алдаа гаргасан төрийн албан хаагчдад ногдуулсансахилгын шийтгэлийн бүртгэлийг устгах асуудлыг Засгийн газар хэлэлцэж байгаа аж. Гэхдээ энэ арга хэмжээг төрийн өндөр албан тушаалтнууд эсвэл хорих ял эдэлж буй улстөрчдөд үзүүлдэг ерөнхийлөгчийн өршөөлтэй андуурч болохгүй гэдгийг албаны хүн онцлоод, ийм уучлал үзүүлэх талаар "одоогоор ямарваа шийдвэрт хүрээгүй байна" гэж мэдэгджээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn