Мөргөлдөөний сөрөг нөлөөг багасгахыг уриалав

188

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан өчигдөр /2023.12.06/ хэлэхдээ, Украины хямралыг сунжруулах нь аль ч талд ашиггүй. Олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа хичээж, Украины хямралын сөрөг үр дагаврыг аль болох багасгаж, дэлхийн хүнсний нөөц, эрчим хүч, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг жигд тогтвортой байлгах хэрэгтэй гэжээ.

Украины хүмүүнлэгийн асуудлыг Аюулгүйн зөвлөл хэлэлцэх үеэр тэрээр "Украины хямрал удаан үргэлжилж, мөргөлдөөнд олон том дэд бүтэц сүйдэж, засвар удаашралтай байна. Сүүлийн үед Украин, Орос зэрэг орнуудын газар нутаг, Хар тэнгисийн эрэг орчмоор цаг агаарын онцгой үзэгдэл болж аюултай цасан шуурга шуурч, цаг агаарын эрс тэс нөхцөл үүссэнээр зам тээвэр, цахилгааны хангамж тасалдаж, хүний амь нас эрсдэж, эндэж гэмтэж байгаад Хятад улс зовинож байна. Олон улсын хамтын нийгэмлэг, хүмүүнлэгийн байгууллагууд тусламжаа нэмэгдүүлж, гамшигт нэрвэгдсэн мөргөлдөөнтэй бүс нутгийн хүмүүс хүйтэн өвлийг эсэн мэнд давахад туслах ёстой. Эрх бүхий байгууллагуудын таамгаар, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд ирэх онд мөн л удааширч, 2020 оноос хойших эдийн засгийн өсөлт хамгийн сул жил байх болно. Үүний нэг гол шалтгаан нь геополитикийн мөргөлдөөн юм" гэв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn