СЭЛЭНГЭ: Д.Уранчимэг: Төрийн албаны шалгалтад 44 хувь нь тэнцжээ

183


Энэ сарын 22-ний өдөр улс даяар зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтыг Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн шалгалтад нийт116 иргэн бүртгүүлж,84 иргэн шалгалтаа өгчээ. Эдгээрээс37 иргэн буюу 44.0 хувь нь тэнцсэн байна.

Төрийн албаны ерөнхий шалгалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Шалгалтын ажиглагчаар Сэлэнгэ аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Д.Уранчимэг оролцлоо.
Тэрээр "Энэ шалгалтыг өгөх гэж байгаа бол өөрийгөө маш сайн дайчилж, сайн бэлдэж оролцох хэрэгтэй. Зарим хүмүүс маш сайн бэлдсэн нь ажиглагдаж байхад зарим нь огт бэлтгэл муутай байх жишээтэй.
Энэ жилийн хувьд дүгнэж хэлэхэд маш олон хүн оролцож байна. Төрийн албаны ажилтан бэлтгэх энэ шалгалт маш өргөн хүрээтэй болсон байна. Аймгийн зүгээс маш сайн зохион байгуулж байна. Мөн оролцогчдын мэдлэг, чадвар их өргөн болсон байна. Өөрийгөө сайн хөгжүүлж, яг орно гэсэн зорилготойгоор ирж оролцож байх нь зүгээр юм уу гэж олон жилийн ажиглагч хийсэн байдлаас дүгнэж хэлье” гэв.
Төрийн албаны ерөнхий шалгалтөгсөн зарим иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

-Алтанбулаг сумын иргэн Б.Отгонсувд “Шалгалтын асуултыг цээжлэх биш, агуулгыг нь өөртөө маш сайн ойлгомжтойгоор уншиж бэлдэх хэрэгтэй. Мөн Төрийн албаны И-ТАЗ аппликейшн маш сайн туслах болж чадсан. Энэ байхад шалгалтадаа тэнцлээ л гэсэн үг. Мөн аппликейшн их хялбар байлаа. Хуулийн асуулт бага байсан болохоор их амар байсан” гэлээ.

-Мөн Шаамар сумын иргэн З.Дэлгэрмаа “Би анх удаа төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна. Тэнцсэндээ сэтгэл маш өндөр байна. Шалгалтын зохион байгуулалт маш сайн байлаа. Би аппликейшн болон номыхоо агуулгын хүрээнд бэлдсэн. Шалгалтын асуултууд яг л тэр номоос ирж байна. Иймээс номоо сайн уншаад, өөрсдөө сайн бэлдэх юм бол тэнцэх боломжтой юм байна. Ер нь их хөдөлмөрлөөрэй гэж хэлмээр байна” гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn