СЭЛЭНГЭ: Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн мэргэжилтнүүд Мандал суманд ажиллалаа

127


Кристина Ноблийн Хүүхдийн сангийн "Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр" нь 2015 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын зорилтот бүлгийн 40 хүүхдийг хөтөлбөртөө хамруулан бие даан ажиллаж иржээ. Энэхүү ажлынхаа хүрээнд өнгөрсөн лхагва гарагт тус хөтөлбөрийн мэргэжилтнүүд Мандал сумын Хүүхэд хамгааллын багийн ахлагч, гишүүдтэй хамтын ажиллагааны уулзалт хийсэн байна. 
Уулзалтын хүрээнд тус сумын Хүүхэд хамгааллын багийн зүгээс тус байгууллагын хэрэгжүүлж буй 11 төрлийн хөтөлбөр дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлжээ.
Кристина Ноблийн Хүүхдийн сан Олон улсын байгууллага нь зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудыг дэмжих, хегжүүлэх, хамгаалах, биеэ даасан, хувь хүн бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг улс төр, шашнаас ангид ашгийн бус олон улсын хүмүүнлэгийн байгууллага аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn