СЭЛЭНГЭ: 30 сурагч ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний техникийн судалгааны их сургуулийн урилга гардан авлаа
Сэлэнгэ аймаг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Эрхүүгийн үндэсний судалгаа, техникийн их сургуулийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллахдаа олон чухал үйл ажиллагааг зохион байгууллаа. Тодруулбал энэ сарын 16-ны өдөр аймгийн БШУГ-ын сургалтын танхимд орос хэлний багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ өөрийн сургуульдаа монгол оюутан сурагчдыг элсүүлж сургах чиглэлээр хими, математик, нийгмийн ухаан, физикийн хичээлээр хамтарсан олимпиадыг зохион байгууллаа.
Энэхүү ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний техникийн судалгааны их сургуулийн сорил олимпиадад Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 155 сурагч оролцсон байна. Ингээд судлагдахуун тус бүрээр эхний гурван байр эзэлсэн нийт 30 сурагчид тус сургуульд элсэх урилгыг гардуулан өглөө.