СЭЛЭНГЭ: Шалгарсан сурагчдад 100 хувийн тэтгэлгээр ОХУ-д суралцах эрх олгоно
ОХУ-ын “Газопровод Союз Восток” ХХК-иас Улаанбаатар хот дахь РЦНК буюу Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төвтэй хамтран ирэх 9 дүгээр сард хойд бүсийн аймгуудын ЕБ-ийн сургуулийн сурагчдын дунд орос хэлний олимпиадыг Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар боллоо.
Уг олимпиадад төвийн бүс болох Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Ерөнхий боловсролын сурагчид оролцох юм. Эндээс шалгарсан сурагчдад 100 хувийн тэтгэлгээр ОХУ-д суралцах эрх олгох ажээ. Мөн зохион байгуулагчдын зүгээс Томск хотын Политехникийн Их Сургуульд инженер техникийн чиглэлээр, Красноярск хотын Их сургуульд ХАА-н чиглэлээр оюутан элсүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.