ОРХОН: Бичил үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо

175


Бичил үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 100 гаруй иргэн оролцов. Уг хуулийн төслийг Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут болон нэр бүхий гишүүд санаачилж, Засгийн газарт өргөн барихаар бэлдэж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ, “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуульд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэсэн нэр томьёонд Өрхийн бичил бизнес эрхлэгч “Иргэн”-ийг хамруулж үздэггүй. Үүнээс шалтгаалж өрхийн бичил бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, төр засгаас дэмжлэг авч чаддаггүй, хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Иймд үүнийг сайжруулах, гарааны бизнес эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх, төрөөс олгох бүхий л дэмжлэгийг тэдэнд хүргэхийн тулд энэхүү хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. Энэ хууль батлагдсан тохиолдолд “Бичил бизнес эрхлэгч”-дэд чиглэсэн бодлого, дэмжлэгүүдийг үзүүлэх бүрэн боломжтой болно” гэсэн юм.

Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 68.800 иргэн байгаагаас 80,99 хувь буюу дийлэнх нь бичил бизнес эрхлэгчид  байна. Ташрамд дурдахад, Эрдэнэт хотын өрхийн болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажилд энэ онд улсын төсвөөс нэг тэрбум орчим төгрөг зарцуулж, 500 орчим иргэнд шаардлагатай тоног төхөөрөмж олгосон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn