СЭЛЭНГЭ: “Мэдлэг Монголын баялаг” уриан дор 1000 эмэгтэй чууллаа

94


“Мэдлэг Монголын баялаг”уриан дор Сэлэнгэ аймгийн 1000 эмэгтэй чууллаа. Дээрх чуулганы үеэр орон нутагт үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, бизнесээ сурталчлах боломж олгосноороо онцлогтой болов.

Сэлэнгэ аймагт болсон “Мэдлэг Монголын баялаг” чуулга уулзалтын гол зорилго нь17 сум,6 тосгонд ажиллаж,амьдарч буй эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үүрэг оролцоог бүхий л салбарт нэмэгдүүлэх, тэднийүйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад чиглэжээ.

Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн ухааны доктор Ч.Ундрам, “Бриллиант эмэгтэйчүүдийн клуб ”ТББ-ын Сэлэнгэ салбарын тэргүүн, “Баянсуудал” ХХК-ийнзахирал Т.Жаргал,“Positive Mongolians” Онлайн төслийг санаачлагч, “Хосын жор” номын зохиолч Э.Дөлгөөн,Супер оюуны дасгалжуулагч,“Сувдан хэлхээ гар урлал”үүсгэн байгуулагч Ц.Сувд-Эрдэнэ, Про Оюуны дасгалжуулагч, Зэс брэнд үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэ, “Гүүд сек”ХХК-ийнГүйцэтгэх захирал У.Энхтайван,Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүний их эмч Э.Өнөржаргал, Шарк танк нэвтрүүлгийн ялагч "Мөөжиг Органик Мөөг" ХХК-ийнзахирал, таримал мөөгний кластерыг үүсгэн байгуулагч С.Мөнхжаргал нар хүрэлцэн ирж олон сонирхолтой сэдвээр лекцуншлаа.

Мөн дээрх үйл ажиллагааны хүрээндолны танил уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.  




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn