Чуулган: Э.Сарантогос, С.Золжаргал, Б.Энхбат, Б.Баярсайхан нарыг Элчин сайдыг томилохыг дэмжив

172


УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсонтой холбогдуулан өчигдөр чуулган цаг сунган хуралдсан. Тус чуулганаар зарим улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газар БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, Куба улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг, Япон улсад суугаа Элчин сайд Д.Батжаргал, Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд, Иран улсад суугаа Элчин сайд О.Дамбийням нарыг эгүүлэн татаж, Япон улсад суух Элчин сайдаар Үндэсний хөгжлийн газрын дарга асан Б.Баярсайхан, Куба улсад суух Элчин сайдаар С.Золжаргал, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Энхбат, Канад улсад суух Элчин сайдаар БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос нарыг томилох шийдвэр гаргасныг Ерөнхийлөгч зөвшилцөхөөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Элчин сайд О.Дамбийням, Ш.Батцэцэг, Д.Батжаргал, Э.Сарантогос, Я.Ариунболд нарыг эгүүлэн татахыг дэмжжээ. Улмаар С.Золжаргалыг Куба улсад суух Элчин сайдаар томилохыг 77.8, Б.Баярсайханыг Япон улсад суух Элчин сайдаар томилохыг 71.7, Б.Энхбатыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 60.9, Э.Сарантогосыг Канад улсад суух Элчин сайдаар томилохыг 80.4 хувь дэмжсэн байна. УИХ энэхүү саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх бөгөөд Элчин сайд нарыг Ерөнхийлөгч эцэслэн томилдог юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn