Бизнесээ эко болгоход тань туслах Ногоон бизнес хөтөлбөр зарлалаа
Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ хувь нэмрээ оруулахаар зорьж буй билээ. Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаа үнэт зүйлсдээ тусгаад буй ХААН Банк уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон бизнес, байгаль экологид ээлтэй ногоон хэрэглээг дэмжихээр санхүүжилтээс гадна санхүүгийн бус үйлчилгээ үзүүлж, энэ хүрээнд Ногоон бизнес хөтөлбөрөө зарлалаа.
Бизнес эрхлэгчдэд зориулан бизнесийн амжилтыг нь ахиулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын чиг хандлага, ногоон бизнесийн боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг олж нээхэд нь туслах зорилготой энэхүү хөтөлбөрийн бүртгэл 05-р сарын 1-нээс явагдаж, 5-р сарын 5-ны өдрөөс сургалт нь эхлэх юм.
Бизнес эрхлэгч харилцагч та бүхэн энэхүү хөтөлбөрт хоёр долоо хоногийн хугацаанд онлайнаар хамрагдсанаар дараах сэдэв агуулгын хүрээнд сургалт мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.
- Тогтвортой хөгжил болон ногоон бизнесийн тухай ойлголтууд
- Бизнесээ ногоон болгох зарчим, дараалал, арга, аргачлалуудыг хэрэгжүүлэх, үр дүнг хэмжих
- GAP анализ
- Ногоон санхүүжилтийн боломжууд
Харилцагч та бүхэн Ногоон бизнес хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү. Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн smesc@khanbank.com хаягт хандан авах боломжтой.
ХААН Банкны хувьд уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой, ногоон санхүүжилтийн тухай мэдлэг, ойлголт өгөх интерактив воркшоп сургалтыг мөн дотооддоо буюу салбар нэгж болон Улаанбаатар хот дахь Бизнес төвүүдийн ажилтнуудынхаа дунд зохион байгуулж байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк