Онлайн цалингийн зээл авахад банк хамаарахгүй
Цалингаа аль банкаар авдгаас үл хамааран 50 сая хүртэлх төгрөгийг ХААН Банкны онлайн цалингийн зээлээр авах боломжтойг та мэдэх үү? Яаралтай санхүүгийн хэрэгцээ тулгарсан үед бичиг баримт бүрдүүлж банкны салбарт очихгүйгээр, хаанаас ч 5 минутын дотор онлайнаар цалингийн зээл авах боломжийг ХААН Банк бүрдүүлээд байгаа билээ.
Та Khan Bank аппликэйшн эсвэл Интернэт банкны үйлчилгээ авах эрхтэй л бол зээлийн хүсэлт илгээх, эрх тооцоолох, гэрээ байгуулах зэрэг бүх үйлдлийг 100% зайнаас гүйцэтгэн, хэдхэн минутад зээл авах боломжтой. Онлайн цалингийн зээлтэй холбоотой мэдээллийг ЭНД дарж авна уу.
ХААН Банк нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн ухаалаг, хялбар үйлчилгээг санал болгон, зайнаас авах боломжтой олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг шат дараатай нэвтрүүлж, цахим банкны хөгжлөөр салбартаа тэргүүлэн ажиллаж байна. Ингэхдээ харилцагчид болон ажилтнуудынхаа үнэт цагийг хэмнээд зогсохгүй, цаас болон эрчим хүчний хэрэглээг бууруулах чиглэлд дэвшил гарган, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк