СЭЛЭНГЭ: Хөдөөгийн хөгжлийг шинэ шатанд гаргах саналыг боловсруулах ажлын баг ажиллав

151


Хөдөөгийн хөгжлийг шинэ шатанд гаргах цогц арга хэмжээний саналыг боловсруулах ажлын баг өнгөрсөн оны төгсгөлд Сэлэнгэ аймагт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 3шинэ сэргэлтийн бодлого"-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд  Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин тус ажлын багийг ахлан ажилласан юм.  

Тус ажлын баг Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих, хөдөөгийн хөгжлийг шинэ шатанд гаргах цогц арга хэмжээний саналыг боловсруулах зорилготой аж.

Сэлэнгэ аймаг газар нутгийн хувьд онцлогтой. Тухайлбал, газар нутгийн хэмжээ том, зах зээлд ойр байрлалтай, дэд бүтэц сайн хөгжсөн, ихэнх сум хоорондоо хатуу хучилттай замаар холбогдсон, эдийн засаг, бизнес эрхлэхэд таатай зэрэг маш олон давуу талтай. Иймээс шилжин суурьших иргэдэд нээлттэй, таатай боломж бүрдэж байгаа юм. Ялангуяа аймгийн голлох салбар хөдөө аж ахуй, газар тариалан, байгаль орчны салбаруудыг түшиглэн нийслэл хотоос шилжин ирэгсдэд төмс, хүнсний ногоо тариалах, эрчимжсэн МАА эрхлэх, шинэ үйлдвэр байгуулах, тарьц суулгац тариалахад дэмжлэг үзүүлэх замаар 3800 гаруй ажлын байрыг шинээр бий болгох боломжтой ажээ.  

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин ”Монгол Улсын Засгийн газраас УИХ-аар өргөн барьж батлуулсан "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх эхний 10 жилийн төлөвлөлт буюу "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого багтсан байгаа. Энэ бодлогын хүрээнд Засгийн газраас тогтоол гарган, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад, Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудыг орон нутагт томилолтоор ажиллуулж байна. 21 аймаг, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг тэлэх,хөдөөгийн хөгжлийг шинэ шатанд гаргахад Засгийн газраас ихээхэн анхаарч ажиллаж байгаагийн нэг илрэл энэ.  Сэлэнгэ аймагт ИТХ, энэ чиглэлээр хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын чиглэлээр Засгийн газрын бодлого чиглэлийг ажил хэрэг болгож ажиллах, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгууллаа. Энэ хуралдаанд яригдсан зүйлүүд Засгийн газрын хуралдаанаас өгөгдсөн үүрэг чиглэлүүдийн дагуу хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, ИТХ-аар батлуулахаар тогтлоо. Энэ нь орон нутаг тэр дундаа хил залгаа ОХУ-тай, хамгийн том боомттой Сэлэнгэ аймаг, цаашдаа хэрхэн яаж хөгжлөө түргэсгэх, ажлын байраа хэрхэн тэлэх, шилжин суурьшихаар ирсэн иргэдээ хэрхэн яаж дэмжин ажиллах талаар нээлттэй аймаг хөтөлбөрийг энэ ажлын хүрээнд боловсруулж, батлуулахаар боллоо. Энэ бол Засгийн газрын 2050 том зорилтын хүрээнд хөгжлийг түргэсгэгч хүчин зүйлүүдийн нэг болсон "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг” хэмээн ярилаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn