СЭЛЭНГЭ: 2022 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа дуусгажээ

193
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2022 онд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын сүүлчийн ажил дуусчээ. Мандал  сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2022 онд сумын ОНХС-гийн санхүүжилтээр сум доторх хатуу хучилттай 1.7 км зам засварын ажлыг бүрэн хийж дуусчээ.
Тус 1.7км замыг 4 хэсэг газарт хуваан хийж дуусгасан байна. Тодруулбал:
-Хэрх Захирагчийн албанаас цагаан худаг хүртэл 590м зам,
-Политехникийн коллежийн араас Азийн нахиа эмийн сан хүртэл 480м зам,
-ТЗ-ын клубийн урдаас төв зам хүртэл 320м зам,
Нэгдсэн эмнэлгийн арын 400м зам зэргийг тус тус хийж гүйцэтгэжээ.

Мандал суманд энэ жил 4.4 тэрбум төгрөгийн, улсын төсөвтэй нийлээд 8.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн талаараа сумын Засаг дарга Б.Ганболд ярьсан. Мөн тус суманд аймгийн хөрөнгө оруулалтаар нийтдээ тэрбум 100 гаруй сая төгрөгийн хатуу хучилттай зам тавихаар төлөвлөжээ. Түүнчлэн сумын хөрөнгө оруулалтаар 2.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийх бөгөөд үүн дотор Мандал сумын дотор хайрган хучилттай зам тавих бөгөөд энэ зам 600-гаад сая төгрөгийн өртөгтэйгээр хийсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn