СЭЛЭНГЭ: Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болно

238

Өчигдөр /2022.09.05/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Б.Ганболд сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцсан байна. Энэ үеэрээ Мандал сумын Нэгдсэн Эмнэлгээр хэвтэн эмчлүүлэгсдийн хэрэгцээнд нэн шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэрийн байр барих, тоног төхөөрөмж суурилуулах ажлын явцтай танилцжээ. Одоогоор үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай үргэлжилж байна.
Мандал сумын Засаг дарга, "Боро Гоулд" ХХК-ийн хамтарсан гэрээний үндсэн дээр бүтээн байгуулалтаа 2021 онд эхлүүлсэн тус барилгын гүйцэтгэл цар тахалтай холбоотойгоор багагүй саатсан ч, барилга гүйцэтгэгч "Цолмон Сүндэр" ХХК-ийн гэрээ сунгах хүсэлтийн дагуу үргэлжлэн хийгдэж байна. Энэхүү хүчил төрөгчийн үйлдвэр байгуулагдснаар сумын Нэгдсэн эмнэлэг гаднаас хүчилтөрөгч зөөвөрлөх шаардлагагүй болох ба цаг хугацаа эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn