Сэлэнгэ аймагт ачаа тээвэрлэж явсан ОХУ-ын иргэн амиа алджээ

273

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Шаамар гурав хэмээх газарт “Вольво” загварын ачааны автомашин осолджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид очиход ОХУ-ын жолооч автомашины эд ангид хавчуулагдаж амиа алдсан байжээ. Иймд ОБЕГ алба хаагчид жолоочийн цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Талийгаач иргэн ОХУ-аас Орхон аймгийн чиглэлд "Вольво" загварын ачааны автомашинаар 26 тн замын хар тос тээвэрлэж явжээ.
Орон нутгийн зам тээврийн ослын тоо буурахгүй байгаа тул ОБЕГ-аас дараах сэрэмжлүүлгийг жолооч нарт хүргэлээ. Үүнд:
  • Автомашины бүрэн бүтэн байдлыг хянаж замын хөдөлгөөнд оролцох
  • Цаг агаарын мэдээг урьдчилан харах
  • Шөнө оройн цагаар машины холын, гэрлийг шилжүүлэх
  • Согтууруулах ундаа болон нойрмог үедээ их жолоо барихгүй байх
  • Хурд хэтрүүлэхгүй байх
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn