СЭЛЭНГЭ: Иргэдийн хашаандаа хэрэглэж байгаа худгийн ус стандартын шаардлага хангахгүй байна

252


Сэлэнгэ аймгийн МХГ-аас Сүхбаатар сумын өнгөн хөрсний усанд жил бүр тогтмол хими, нян судлалын шинжилгээ хийдэг байна. Энэ ньусаар дамжин халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй ундны ус хэрэглэх зорилготой ажэ. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лабораториос Сүхбаатар сумын гэр хорооллын айл өрхийн хэрэглэж байгаа ундны ус, худганд шинжилгээ хийжээ. Энэ удаагийн шинжилгээнд Сүхбаатар сумын 5, 8-р багийн гэр хорооллын 10 айл өрхийн 20 худаг хамрагдсан байна. Эдгээр усны дээжинд хими, нян судлалын шинжилгээг 150 үзүүлэлтээр хийжээ.
Ингэхэд 11 усны дээж, 22 үзүүлэлтээр MNS0900:2018 болон эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээний стандартын шаардлага хангаагүй гарсан байна.Нийт шинжилсэн усны дээжийн 55,0хувьнь кальци, магни, хатуулаг, аммони, фторид зэрэг үзүүлэлтүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс их. Мөн гэдэсний савханцар болон нянгийн бохирдолтой байжээ. Иймээс холбогдох иргэдэд усны шинжилгээний үр дүнг, зөвлөмжийн хамт хүргүүлэн ажилласан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn