ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

385

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө энэ жил 16 дахь жилдээ зарлан, амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлэх гэж буй ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 60 сурагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор боллоо.
Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд ХААН Банк Сангаас тус хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ жилийн хувьд уламжлал ёсоор Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн сурагчдын дунд тэтгэлэг зарласан бөгөөд сурагчдын дүнгийн жагсаалт, анги удирдсан багшийн тодорхойлолт, нийгмийн идэвх оролцоо, уралдаан тэмцээн, олимпиадад оролцсон байдал болон “Монгол Улсад оруулах миний хувь нэмэр” сэдвээр бичсэн эсээ бичлэгт үндэслэн тэтгэлгийн эздийг шалгарууллаа.
ХААН Банк өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийт 2000 гаруй оюутанд тэтгэлэг олгож, 2 гаруй тэрбум төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна. Эрдэм мэдлэг, идэвх оролдлогоороо манлайлж 2022–2023 оны хичээлийн жилд тэтгэлэгтэй суралцахаар болсон оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу.
Ирээдүйн амьдрал, мэргэжлийн замналынхаа гарааг ийнхүү эхэлж буй нийт оюутнуудад өндөр амжилт хүсье!

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn