Сэлэнгэ аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хориглолоо
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/115 дугаар захирамжийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Уг захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг нийт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.
Дэлхий нийтийг цочроосон Ковид-19 цар тахлаас хамтдаа сэргийлэхийн тулд хяналтаа сайжруулах нь хамгаас чухал хэмээн Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил энэхүү захирамжийг гаргажээ.
Ч.Отгонцэцэг