Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 234 иргэн бүртгүүлжээ

305


Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 15, 16-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд 8:30 цагаас эхлэн дөрвөн ээлжээр зохион байгуулна. 
Шалгалтад орохоор Сэлэнгэ аймгийн 234 иргэн бүртгүүлсэн байна. Иймээс шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж буй үйл явцад хөндлөнгийн хяналт хийх хүсэлтэй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцохыг урьж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд http://exam.csc.gov.mn/  холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцаж болох аж. Тухайн иргэн нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Зохион байгуулагчдын зүгээс халдвар хамгаалал, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг хүсэж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn