5 сурагч 800 оноо авчээ

328



2021-2022 оны хичээлийн жилд Монгол Улсын их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдаас авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг явуулахдаа Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн заавар, зөвлөмж, удирдамжийн дагуу халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх дэглэмийг чанд баримталсан байна. ЭЕШ-ийг явуулахдаа аймгийн хэмжээнд ЕБ-ийн 1, 2, 3-р сургуулиудад тусгай байр бэлтгэж явуулсан байна. Энэ жилийн хувьд 10 хичээлээр, энэ жил бүрэн дунд боловсрол эзэмшсэн  1093  төгсөгч болон өмнөх оны шалгуулагчид хамрагджээ. Шалгалтын явцад нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтад Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12б ангийн сурагч Ч.Дөлгөөн, А.Халиун, Т.Сарнай, Мандал сумын ЕБ-ын 3-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Арвинболор, аймгийн Лаборатори 4-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Аминаазэрэг таван сурагч 800 оноо авсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn