Сэрэмжлүүлэг: Энэ онд гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20 тохиолдол бүртгэгджээ

Монгол орны нийт гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгааг албаныхан анхааруулж байна.
Улсын хэмжээнд он гарсаар арваннэгдүгээр сарын 18-ныг хүртэл гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, гол, нуурын усанд суусан 42 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 117 иргэнийг аварч, 48 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй байдлыг ОБЕГ-аас ханган ажиллаж байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчдийг зам товчлох, цаг хожих зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахыг байхыг онцгойлон анхаарууллаа.