Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна

8

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар болон удирдлагын баг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан 20 гаруй удирдлага, албан хаагчтай уулзаж, төрийн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлага, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймагт хийсэн судалгаа, хяналт-шинжилгээний үр дүнг танилцуулж, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, хэрэглэгч болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар төрийн байгууллагын үйл ажиллагааг үр дүнд суурилан төлөвлөх, хэрэгжилтийг бодит шалгуур үзүүлэлтээр үнэлэх, тайлагналын чанарыг сайжруулах нь төрийн бүтээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх чухал нөхцөл болохыг онцолсон юм. Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд эрсдэлийн удирдлагын тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгох, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний уялдаа холбоог сайжруулах, эрсдэлийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, байгууллагын дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээг нотлох баримтад тулгуурлан хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг зөвлөв.

Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахдаа үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг хэмжигдэхүйц байдлаар тодорхойлох, тайлан мэдээллийг бодит тоо баримтад үндэслэн гаргах, хэрэгжилтийн үр дүнг бодитой үнэлэх, байгууллагын нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, цаашид зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Энэхүү арга хэмжээ нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөн туслах ажлын хүрээнд зохион байгуулагдав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selengenutag.mn