Хятадын иргэд Гүржээс уран худалдаж авахыг завдсан хэргээр баривчлагджээ

13

Гүрж улсад Хятадын гурван иргэнийг 2 кг уран худалдаж авахыг завдсан хэргээр баривчилжээ. Гүржийн Төрийн аюулгүй байдлын албаны дэд дарга Лаша Маградзе энэ тухай мэдээлэв.
Хятадын иргэд Тбилиси хотоос 400 мянган ам.доллараар уран худалдан авч, Оросын нутгаар дамжуулан Хятад руу зөөвөрлөх төлөвлөгөөтэй байжээ.
Гүржийн эрүүгийн хуулиар цөмийн материал худалдан борлуулахыг хориглодог. Зөрчсөн тохиолдолд таван жил хүртэл хорих ял оноох зохицуулалттай. 
Тусгай хүчнийхэн автомашин руу дайран орж, гурван этгээдийг баривчлахдаа шар нунтаг бүхий хоёр шилэн сав хураан авч буй бичлэгээ нийтэлжээ. Хятадын иргэд ураныг ямар зорилгоор ашиглах гэж байсан нь одоогоор тодорхойгүй байна. 
Хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Гүрж улс ураны арвин нөөцтэй. 1991 онд ЗХУ задарсны дараа цөмийн материалыг хамгаалах нь асуудал дагуулсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд ураныг хууль бусаар худалдаалсан хэд хэдэн тохиолдол гарчээ.
Жишээ нь, долоодугаар сард Гүржийн нэг, Турк нэг иргэнийг 3 сая долларын уран худалдаалахыг оролдсон хэргээр баривчилсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn