179 хүний амийг авч одсон Чежү Эйр компанийн онгоцны хөдөлгүүрээс шувууны өд олджээ Дэлхий дахинд / Мэдээ мэдээлэл Өчигдөр, 12:42 14 Хуваалцах Өмнөд Солонгост осолдож, 179 хүний амийг авч одсон Чежү Эйр компанийн онгоцны хөдөлгүүрээс шувууны өд олдсон тухай мөрдөн байцаагчид мэдэгджээ.Боинг 737-800 онгоц өнгөрсөн сарын 29-нд Муан олон улсын нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасаас гулсаж, бетонон хашаа мөргөж, осолдсон. Ослын шалтгааныг судалж байгаа ч видео бичлэгээс харахад онгоцны буух төхөөрөмж асуудалтай байгаа нь харагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаагчид баруун өмнөд Муан муж дахь нисэх онгоцны буудлын оператор болон Тээврийн яамны нисэхийн газрын оффис, мөн Сөүл дэх Чежү Эйр компанийн оффисуудад нэгжлэг хийсэн талаар Өмнөд Жоолла мужийн цагдаагийн газар мэдэгджээ. Мөн Чежү Эйр компанийн гүйцэтгэх захирлыг Өмнөд Солонгосоос гарахыг хоригложээ. Уг ослын улмаас Өмнөд Солонгосын Засгийн газар дотоодын агаарын тээврийн компаниудын нислэг үйлдэж буй бүх Боинг 737-800 онгоцыг яаралтай шалгахыг үүрэг болгоод буй.Амиа алдсан иргэдийн төрөл төрөгсөд нь ослын газарт хүндэтгэл үзүүлж, ойр дотны хүмүүстээ цагаан цэцэг өргөж, уламжлалт цагаан будаатай шөл өргөсөн байна.Эх сурвалж: https://www.independent.co.uk/asia/east-asia/south-korea-jeju-air-flight-crash-cause-b2675621.htmlскачать dle 12.0 14 Хуваалцах Facebook Twitter