40 хувийн буцаан олголттой Монголын анхны хөдөлгөөнт Виртуал карт

7

ХААН Банкнаас шинээр танилцуулж буй Монголын анхны хөдөлгөөнт виртуал карт болох “Digi карт” нь таны санхүүгийн хэрэгцээг цоо шинэ түвшинд хүргэж, өөрийн мэдрэмж, бүтээлч байдлыг илэрхийлэх боломж олгоно. Тус картыг 18-аас дээш насны харилцагчдадаа зориулан зах зээлд нэвтрүүлж байгаа бөгөөд санхүүгийн үйлчилгээг илүү уян хатан, сонирхолтой байдлаар авахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй.
Digi карт”-ын онцлог:
  • 2 зураг, 5 төрлийн өнгө, 8 төрлийн хөдөлгөөнт стикерийн сонголттой.
  • Өөрийн дуртай өнгөн дээрээ 8 төрлийн хөдөлгөөнт стикерээс сонгон карт үүсгэх боломжтой.
  • Харилцагчийн мэдрэмжийг тусгасан өвөрмөц дизайны сонголттой.
Давуу талууд:
  • Виртуал картыг харилцагч өөрөө үнэ төлбөргүй үүсгэх боломжтой.
  • Виза болон ЮнионПэй олон улсын картын сүлжээнээс сонгон виртуал картаа үүсгэж болно.
  • Уян хатан хугацаатай карт үүсгэх сонголттой.
  • Digi Pay аппликэйшнд холбон  худалдан авалт хийх, хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой.
  • Биет бус карт тул нүүрсхүчлийн хийг багасгахад хувь нэмрээ оруулах, байгальд ээлтэй сонголт юм.
  • Khan Bank аппликэйшнээр картын төлөв солих, и-пин авах, хуулга харах, олон улсын хүлээгдэж буй гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл авах, кредит картын төлбөр төлөх боломжтой.
Онцгой урамшуулал:
2024 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 27-ны хооронд хөдөлгөөнт виртуал картаараа дараах вэбсайтуудаас худалдан авалт хийгээд 40%-ийн буцаан олголт аваарай.
Аяны нөхцөл:
  • Гүйлгээний дээд дүн: 250,000₮
  • Гүйлгээний доод дүн: 12,500₮
  • Нэг харилцагчид буцаан олгох дээд дүн: 100,000₮
  • Нэг харилцагчид буцаан олгох доод дүн: 5,000₮
Буцаан олголт 2024 оны 12-р сарын 30-ны өдөр таны данс руу шилжин орно.
Виртуал карт шинээр үүсгэх заавартай танилцах бол ЭНД, картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол ЭНД дарна уу.
Монголдоо анх удаа нэвтрүүлж буй хөдөлгөөнт виртуал картын харилцагч болж, санхүүгийн ертөнцийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хоцролгүй авч, цаг үетэйгээ хөл нийлүүлээрэй!
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn