Венесуэлийн ерөнхийлөгч сонгуулийн дүнг луйвардсан гэв
Венесуэл улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өнгөрсөн долоо хоногийн Ням гаригт /2024.07.28/ гарсан. Сүүлийн арав гаруй жил тус улсын төрийн тэргүүнээр ажилласан Николас Мадуро өөрийгөө дахин ялалт байгуулсан гэдгээ мэдэгдсэн юм. Ард иргэд, сөрөг хүчний албан тушаалтнууд сонгуулийн дүнг хууран мэхэлсэн гэж үзэн, Мадурог засгийн эрхэнд байх ёсгүй хүн хэмээн Даваа гаригаас хойш жагсаж байна.
Сөрөг хүчний удирдагчид хэлэхдээ, Мадурогийн өрсөлдөгч Эдмундо Гонзалес 72.3 хувийн саналаар ялалт байгуулсан болов ч эрх баригч нам сонгуулийн дүнд шууд нөлөөлж, худал дүнг зарласан.
Жагсаал Даваа гаригийн үдээс хойш хурцадмал байдал руу шилжиж, цагдаа жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч байна. Олон нийтийг тараахын тулд цагдаагийн байгууллага нулимс асгаруулагч, резинэн сум ашиглаж байна.
Сонгуулийн дараах олон нийтийн санал асуулгаар иргэдийн талаас илүү хувь нь сөрөг хүчний Эдмундо Гонзалесийг дэмжиж байна. Сүүлийн 11 жилийн турш Венесуэлийн эдийн засаг хямарсан нь Мадурогийн засаглалын буруу гэж Гонзалес мэдэгдэж байсан юм. Жагсаал хурцадмал байдалд шилжсэн тул НҮБ тэргүүтэй Латин-Америк зарим орнууд саналд хураалтын бүртгэлийг ил тод болгохыг уриалжээ.
Тэдгээр орнуудын дунд Аргентин улс багтсан бөгөөд Мадурог хөрш орныхоо удирдагч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Бусад Чили, Коста-Рика, Панам, Перу, Бүгд Найрамдах Доминикан, Уругвай зэрэг орнууд Венесуэлийн ерөнхийлөгчийг шударга өрсөлдөөнөөр ялалт байгуулсан гэдэгт эргэлзэж байгаа юм. Үүний хариуд Венесуэлийн засгийн газар орон нутгийн цагаар Лхагва гаригийн 20:00 цагаас эхлэн Панам, Доминиканы Бүгд Найрамдах Улс руу нисэх, буцах арилжааны агаарын нислэгийг түр зогсоож байгаагаа мэдэгдэв
Ерөнхийлөгчийн ордон руу жагсагчдыг ойртохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Каракасын гудамжинд их хэмжээний цэрэг, цагдаа нар цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүс руу усан буугаар буудаж эхэлжээ.
Эх сурвалж:BBC