"Дайн дуусахаас өмнө Украиныг НАТО-д элсүүлэх ёстой"

112


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Андерс Фог Расмуссен өчигдөр Финляндын "STT" мэдээллийн агентлагт ярихдаа, 2024 онд Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр эвсэл Оростой хийсэн дайн дуусахаас өмнө Украиныг бүрэн гишүүнээр элсэхийг урих ёстой гэж мэдэгджээ.
Хэрэв дайн үргэлжилж байхад Украиныг эвсэлд нэгдэхийг урих боломжгүй гэвэл энэ нь Оросын дарангуйлагч Владимир Путиныг "түрэмгийллээ эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэхэд" түлхэц болно гэж тэрбээр тайлбарлав.
Расмуссен хэлэхдээ, "Путины үйлдлээс үл хамааран Украин улс НАТО-гийн гишүүн болно гэж тодорхой хэлэх ёстой. Украиныг аль болох хурдан элсүүлснээр дайн төдий чинээ хурдан дуусна" гэсэн байна. Мөн тэрбээр энэ асуудлаар эвслийн гишүүд эв нэгдэлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Өмнө нь Украиныг эзлэгдсэн зарим газар нутгаа Орост найр тавих нөхцөлтэйнгөөр эвсэлд гишүүнээр элсэх талаар асуудал хөндөгдсөн тухай мэдээлэл гарсан. Харин НАТО-д суугаа Украины элчин сайд Наталья Галибаренко өнгөрсөн есдүгээр сард хэлэхдээ, ийм асуудал яригдаагүй гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Selengenutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Selenge.nutag.mn