Цаг үе - Selenge.nutag.mn

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар болон удирдлагын баг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан 20 гаруй удирдлага, албан хаагчтай уулзаж, төрийн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлага, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.

Уулзалтын үеэр Сэлэнгэ аймагт хийсэн судалгаа, хяналт-шинжилгээний үр дүнг танилцуулж, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, хэрэглэгч болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар төрийн байгууллагын үйл ажиллагааг үр дүнд суурилан төлөвлөх, хэрэгжилтийг бодит шалгуур үзүүлэлтээр үнэлэх, тайлагналын чанарыг сайжруулах нь төрийн бүтээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх чухал нөхцөл болохыг онцолсон юм. Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд эрсдэлийн удирдлагын тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгох, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний уялдаа холбоог сайжруулах, эрсдэлийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, байгууллагын дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээг нотлох баримтад тулгуурлан хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг зөвлөв.

Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахдаа үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг хэмжигдэхүйц байдлаар тодорхойлох, тайлан мэдээллийг бодит тоо баримтад үндэслэн гаргах, хэрэгжилтийн үр дүнг бодитой үнэлэх, байгууллагын нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, цаашид зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Энэхүү арга хэмжээ нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөн туслах ажлын хүрээнд зохион байгуулагдав.

Сэлэнгэ аймагт ховор амьтан болох Халиун бугыг хууль бусаар агнасан хэргийг шалгаж байна
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг галт зэвсэг ашиглан хууль бусаар агнасан ноцтой хэрэг энэ сарын 18-ны өдөр бүртгэгджээ.

Уг хэргийг Сэлэнгэ аймгийн харьяат иргэн “Ц” үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтдаг бөгөөд агнах, тээвэрлэх, худалдахыг хуулиар хатуу хориглосон амьтан юм.

Амьтны тухай хууль болон холбогдох журмын дагуу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эд, эрхтнийг худалдах, худалдан авах, тээвэрлэх үйлдлийг хориглодог.

Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар ховор амьтныг хууль бусаар агнасан, барьсан, хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн этгээдийг 5,400-27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг.

Хууль хяналтын байгууллагууд иргэдийг байгаль орчин, ан амьтныг хамгаалах хууль тогтоомжийг мөрдөж, ховор болон нэн ховор амьтдын эсрэг хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Салбарын тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшиг, аюулт үзэгдэл, ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, техник, тоног төхөөрөмжтэй танилцлаа.

Энэ үеэр цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Тэрээр эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан салбарын тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үе шаттай шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Булганы зүүн хэсгээр нойтон цас орно
Цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж,  цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр,  говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +6...+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +20...+26 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Ирэх сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

28-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар,

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар дулаарна.

Улсын арслан Б.Орхонбаяр нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүллээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд тус аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Харин их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарав.

Дунд шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Б.Сосорбарам, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Х.Наранбаяр нар үлдсэн.

Нэрэмжит барилдааныг тохилдуулан Г.Эрхэмбаяр аваргад МҮБХ болон аваргууд, Таван-Хан дэвжээний бөхчүүд, үе тэнгийн бөхчүүд, багш, шавь нар, ах дүү, найз нөхөд, нутгийн иргэд зэрэг хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

Эх сурвалж: МҮБХ

Увс, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөлийн зарим сумдаар цасны зузаан хамгийн их байна
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 хувьд цастай байгаагаас:

Баян-Өлгий (Сагсайн өмнөд, Булган) Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат), Говь-Алтай (Тонхил), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Сант, Хүдэр, Зүүнбүрэн, Сүхбаатар, Жавхлант), Дархан-Уул (Орхон, Дархан)-д 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.31 г/см3 нягттай,

Увс (Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд), Ховд (Булган), Завхан (Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон), Хөвсгөл (Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ), Булган (Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Сайхан, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур), Сэлэнгэ (Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол), Дархан-Уул (Шарынгол, Хонгор), Төв (Лүн, Заамар, Угтаалцайдам, Цээл, Жаргалант, Борнуур, Эрдэнэ, Мөнгөнморьт), Өвөрхангай (Сант), Хэнтий (Баян-Адрага), Дорнод (Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан)-д 11-20 см зузаан, 0.08-0.41 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.1-0.35 г/см3 нягттай байна (1 дүгээр зураг).

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хүдэрт 31-38 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна гэж ЦУОШГ-аас мэдээлжээ.

Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо Л.Гантөмөрийн яриаг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ
Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд: "Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр нь 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өрөг.mn сайтын "Өрөг" нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн үг, тайлбар олон нийтийн сүлжээгээр түгэн тархаж, Сэлэнгэ аймгийн ард иргэдийн дунд бодит бухимдал, зүй ёсны дургүйцлийг үүсгээд байна. Тодруулбал, уг ярилцлагын үеэр Сэлэнгэ нутгийн иргэдийн газар тариалан эрхлэх чадварыг тэдний "угсаа, цус, хятад өвөг дээдсийн гарал үүсэл"-тэй холбоотой мэтээр тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй, түүхэн болон шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй бөгөөд нэг нутгийн иргэдийн нэр төр, түүхэн бүрэлдэхүүнийг бүхэлд нь гажуудуулан ойлгуулах агуулгатай байлаа.

Сэлэнгэ аймгийн ард иргэд нь хэн нэгэн гадаад угсаатанд хамаарах бус, Монгол Улсын түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон, Монголын олон ястны нэгдмэл бүрэлдэхүүн, эх орныхоо өнцөг булан бүрээс суурьшсан иргэдээс бүрдсэн нутаг юм.

Сэлэнгэ бол Монголын төр, нийгмийн хөгжлийн тодорхой үе шат бүрд ард иргэдийн нүүдэл, суурьшил, хөдөлмөр, бүтээн байгуулалтаар төлөвшин бий болсон Монголын нэгдмэл нийгмийн бодит тусгал билээ. Ялангуяа социализмын бүтээн байгуулалтын он жилүүдэд Сэлэнгэ аймагт улсын хэмжээнд хамгийн олон газар тариалангийн сангийн аж ахуйнууд шинээр байгуулагдаж, Монгол орны бүхий л аймаг, сумдаас илгээлтийн эзэн мянга мянган залуучууд ирж суурьшин, атар газар эзэмшиж, эх орныхоо талх тариа, хүнсний ногооны дийлэнх хувийг үйлдвэрлэн, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын суурийг тавьж ирсэн түүхтэй. Өнөөгийн Сэлэнгийн газар тариалангийн уламжлал, чадавх, соёл нь аливаа "угсаа, цус"-наас бус, олон үе дамжсан хөдөлмөр, мэдлэг, туршлага, төрийн бодлого, шинжлэх ухаан, практикийн уялдааны үр дүн юм.

Өнөөдөр Сэлэнгэ аймаг Монгол орны газар тариалангийн гол бүс бөгөөд эх орныхоо үр тарианы 50%, хүнсний ногооны 30 орчим %-ийг хангаж байна.

Ийм бодит түүхэн үнэнийг үл харгалзан, нутгийн иргэдийн хөдөлмөр, амжилтыг хятад угсаа гарлын асуудалтай холбон тайлбарлах оролдлого нь нийгмийг ялгаварлан хуваах аюултай, улмаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн тэгш эрх, үндэсний эв нэгдлийн үнэт зүйлсэд ноцтой харшилж байна. Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хороо нь нутгийн ард иргэдийн нэр төр, түүхэн үнэн, хөдөлмөрийн бахархлыг хамгаалах нь улс төрийн байгууллагын ёс зүйн үүрэг гэж үзэн:

Монгол Улсын иргэдийг угсаа, гарал үүслийн асуудлаар ялгаварлан үнэлсэн, шошголсон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөрийн эл үйлдлийг эрс буруушааж байна.

Нийгэмд нөлөө бүхий улс төрийн албан тушаал хашиж байсан, олон нийтэд хандсан байр суурь илэрхийлж буй этгээдүүд үг хэлэхдээ хариуцлагатай, баримтад тулгуурласан, эв нэгдлийг дээдэлсэн хандлага баримтлах ёстойг хатуу сануулж байна. Монгол Улсын хөгжил дэвшил нь иргэдээ угсаа, гарал үүслээр нь ялгах бус, нэгдмэл үнэт зүйл, харилцан хүндэтгэл, шударга хөдөлмөрийг эрхэмлэсэн үзэл санаанд тулгуурлаж ирсэн билээ. Энэхүү суурь зарчмыг аливаа улс төрийн богино хугацааны ашиг сонирхлоос дээгүүр тавих нь төрийн болон улс төрийн байгууллага, улс төрч бүрийн хариуцлага гэж үзэж байна." гэжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулжээ
Сэлэнгэ аймгийн ИТХ нэгдүгээр сарын 30-нд хуралдаж, Засаг дарга Н.Лхагвадоржид хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар 41 төлөөлөгчийн 40-ийн саналаар түүнийг огцруулах шийдвэр гаргажээ. Тус аймгийн ИТХ-д МАН 21, АН 19, ХҮН нам нэг төлөөлөлтэй юм. Өөрөөр хэлбэл, МАН олонх учраас Засаг даргаа томилуулсан гэсэн үг. 2024 оны сонгуулийн дараа олонхын бүлгээс А.Дашбатын нэрийг дэвшүүлсэн ч танхимаас Н.Лхагвадорж өөрийгөө “сойн” өрсөлдөж, улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг дэмжин баталгаажуулж байжээ. Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сараас хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан юм. Гэхдээ ИТХ нь яагаад огцруулах болсон шалтгаан тодорхойгүй байна.

Ямартай ч Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Засаг даргаа огцруулсан шийдвэрийг одоогийн Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар эцэслэнэ.

ХХААХҮ-н дэд сайд Б.Нямжав Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Энэ жил Сэлэнгэ нутагт цас эрт орж, тал хээрийн бүсэд 21 см-ээс дээш зузаан цасан бүрхүүл тогтсоноор мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээд байна.

Гэсэн ч малчид маань нөхцөл байдлыг эрт мэдэрч, өвс тэжээлээ базаах, малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, цөөлөх зэрэг оновчтой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авчээ.

Тухайлбал, Сайхан сумын малчин М.Тулга цас эрт орж цаг хүндрэх төлөвтэй болсноор малынхаа 70 гаруй хувийг борлуулж, өвс тэжээлээ нэмэн бэлдэж амжжээ. Үлдсэн малаа тэжээлээр онд оруулахаар бэлчээрт гаргалгүй тэжээж байна.

Мал, махны үнэ боломжийн, малын тарга тэвээргэтэй үед цас орж өвөлжилт хүндрэх дохио эрт өгснөөр хариу арга хэмжээ авах боломж гарсныг хэлэв.

Хонио эргүүлэхээр морьтой гараад сураггүй болсон 56 настай иргэнийг эсэн мэнд олжээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хонио эргүүлэхээр морьтой гарсан 56 настай, эрэгтэй иргэн сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, сумын мэргэжлийн анги, ар гэрийнхэн хамтран нийт 31 хүн, 7 автомашин, 14 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 161 км талбайд эрлийн ажиллагаа явуулсан байна.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд тухайн иргэнийг  өчигдөр /2026.01.11/-ний өдрийн 12:27 цагт олж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.

Мөн болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглахыг зөвлөлөө.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: Сэлэнгэ онцгой байдлын газар

1

2