Спорт - Selenge.nutag.mn

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол
Бөх хүний ээжийн сүү нь хүртэл бяртай

Бөх хүний ээжийн бүүвэй нь хүртэл уртай

Бөх хүний ээжийн үг нь хүртэл учиртай

Бөх хүний ээжийн үйл нь хүртэл өлзийтэй” хэмээн Алтай нутгийн яруу найрагч М.Билэгсайхан шүлэглэсэн байдаг. Ерөөс хүний авьяас билэг, хувь заяаг аав ээж, нутгийн уул ус нь түшиж, ивээлдээ багтааж явдаг гэдэг. Хүүгийнхээ барилдаан бүрийг сэтгэл зүрхээрээ хамт мэдэрч, баяр догдлол бүхнийг нь хуваалцдаг сүүн ерөөлтэй хүмүүс бол бөхийн ээжүүд.

Зүүний үзүүрт будаа тогтохын дайтай хүмүүний их заяаг хайрласан ижий бурхад үр хүүхдүүдээ эрүүл саруул, сайн сайхан яваасай гэж ерөөж, үргэлж мөнхийн цагаан замын сүүн цацлаа өргөдөг билээ.

Энэ жилийн төрийн их баяр наадамд хүү нь урамтай сайхан барилдаж, түрүү бөхөөр тодрон түмэн олноо цэнгэлийн манлайд хөтөлж, төв цэнгэлдэх дүүрэн төрийн зарлиг уншиж сонордуулан, айл бүрийн хойморт “Өргөн Сэлэнгэ” эгшиглэхэд даян аварга Б.Орхонбаярын ээж аяга дүүрэн сүүгээ мэлтэлзүүлэн хүлээн зогсоо харагдсан. Их энэрэл хайраар өсгөсөн алдрай бяцхан үр нь монгол түмнийхээ их өв соёлыг тээж, зүлэг ногоон дэвжээнээ олон аавын хүүхдүүдтэй эр бяр, уран мэхээ уралдуулан барилдаж, зүүн, баруун талын засуулуудаа ханаруулан цэнгэлийн манлайд зогсохыг харах нь ээж хүний сэтгэлд багтамгүй их баяр, бахдал авчирсан нь лавтай. Ийнхүү “Зууны мэдээ”-гийн зочноор Монгол Улсын даян аварга Б.Орхонбаярын ээж А.Батцэцэгийг урьж, ярилцлаа.

-Энэ жилийн төрийн их баяр наадамд хүү нь урамтай сайхан барилдаж, 28 насандаа даян аварга цол хүртэн, аав ээж, нутаг ус, түмэн олноо баярлууллаа. Хүүгийнхээ барилдаан бүрийг дэргэдээс нь харж, даваа бүрийн ард догдолж суусан ээж хүний хувьд тэр өдрийн баяр, хүлээлт, сэтгэл догдлол ямар байв. Ялангуяа үзүүр, түрүүнд барилдаж, даян аваргын цолны зарлиг дуудах тэр мөчид юу бодогдов?

-Энэ жилийн баяр наадам сэтгэлд тод үлдэх сайхан мөчүүдээр дүүрэн байлаа. Хүүгийнхээ барилдаан бүрийг нь догдолж, хүлээж, суудал дээрээ тогтож сууж чадахгүй өндөлзөж үзсэн дээ.

Сүүлийн хоёр даваанд бүр сууж чадаагүй зогсож үзсэн. Үзүүр түрүүнд барилдахад нь харж чаддаггүй юм билээ. Тэгээд түр гарчхаад ирье гэсэн үзүүр түрүүний барилдаан эхэлсэн учраас гадна байгаа хүмүүс төв цэнгэлдэх рүү орох гээд зогсчихсон болохоор цагдаа нар ч гаргаагүй. Тэгээд л хүүгээ түрүүлэхэд нь “Энэ чинь миний хүүхэд шүү дээ” гээд бодсон. “Үнэн юм уу” гэж бодон өөртөө итгэдэггүй юм билээ.

Сүүнийхээ дээжийг зүлэг ногоон дэвжээндээ өргөж, хүүгээ цолоо хүртээд буугаад ирэхэд сүү амсуулъя гэж бодоод хүлээсэн. Төрийн зарлиг уншихад нь баруун гараа алдлаад нь уул ус, торгон ногоон дэвжээ есөн хөлт цагаан туг бүгдэд нь залбирсан даа. Их гоё мэдрэмж байсан.

Хүүгээ улсын их баяр наадамдаа түрүүлж, түмэн олноо баясгаж, даян аваргын болзол хангаж төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг үнэхээр ховорхон тохиолдол, тэр бүр хүн бүхэнд заяадаггүй аз хийморь болов уу. Наадмын хэдэн өдөр хүмүүс баяр хүргэж бид хоёрын утас байнга л дуугарсан даа. Ийм сайхан хүү заяаж, төрүүлж өсгөн, түмнийхээ их хайр хүндэтгэлийг хүлээж явна гэдэг их сайхан хувь тохиол юм гэж бэлгэшээж явдаг.

-Наадам бүрийг алгасахгүй үздэг байх аа?

-2019 оноос хойш улсынхаа их наадмыг алгасахгүй үзэж байна. Долоодугаар сарын 9 гээд л хот руу хүрээд ирдэг юм. Хүүгээ унасан ч үзнэ, давсан ч үзнэ. Хүүгээ барилдахаар өглөө гэрээс гарахад нь амжилт хүсээд үнсээд явуулдаг.

“Аав ээж та хоёр араас хүрээд ирээрэй. Бөхөө үзээрэй” гээд тасалбар авчихсан байдаг. Би сумандаа малын эмчээр ажилладаг болохоор наадмын үеэр хурдан морины наадмын комисст ажилладаг юм.

2019 оноос хойш манайхан "Хүүгээ дэмжээд цол ахиулаад ирээрэй” гээд надад чөлөө өгдөг болсон.Төв цэнгэлдэхэд нэг секторт суусан үзэгчид маань “Орхонбаярынхаа аав ээжтэй суусан ямар азтай юм бэ” гэдэг. Танил болоод тэр жилийнхээ наадмыг үздэг дээ. Хүү минь ээжийгээ бөхөд дуртай болгосон. Өмнө нь бөх нэг их үздэггүй байсан хүн одоо улсын цолтой бүх бөхчүүд, аймгийн арслангуудын нэр, цолыг нь мэддэг болсон байна.

-Анхны цолоо хүртэхэд залуу бөхөд хамгийн сайхан мөч байдаг. Хүүгээ цол хүртэхэд нь ч их догдлол дүүрэн байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Сумын заан болоход нь их баярлаж байсан. Харин хамгийн гоё дурсамжтай барилдаан нь аймгийн арслан болсон үе. Маш их баярласан. Дараа нь улсын цолонд хүрч, начин цолны болзол хангахад ч их сайхан байсан. Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж, хүүгийн минь хүсэл мөрөөдөл биелэх байх гэж боддог байлаа. Хүүгийн минь бэлтгэл сургуулилтыг сайхан хангаж, даян аварга болтол нь аав ээжээс нь илүү тусалж, дэмжиж ирсэн Т.Өсөх-Ирээдүй багшдаа, олон байгууллага, нутгийнхаа ард түмэнд, уул ус, хангай дэлхийдээ баярлаж явдаг.

-Бөхийн спорт удам дагах нь бий. Аав ээжийн тань талд нь барилддаг хүн бий юу?

-Ээжийн маань ганц ах нь сумын заан цолтой байсан гэдэг. Сумандаа олон жил дараалан түрүүлсэн хүн байсан юм билээ. Аавынх нь төрсөн ах барилддаг байсан гэдэг. Түүнээс биш улсын цолтой бөх байгаагүй. Дээр үед тэр бүр байнга бэлтгэл сургуулилт хийж, аймаг улсад барилдах боломж ховор байсан болохоор илүү цааш явж барилдаагүй ч байж мэдэх юм.

Манайх хоёр хүүтэй. Том хүү маань аавынхаа мэргэжлийг өвлөж төрдөө тангараг өргөсөн цагдаа мэргэжилтэй. Даян аварга маань миний бага хүү. Сэлэнгэ аймгийн Орхон суманд 1998 онд төрсөн. Дөрвөн настай байхад нь Цагааннуур сумандаа ирж байсан. Багад нь хүүгээ болно гэж боддоггүй байлаа.

Хүүхдийн баяраар аав нь хүүгээ барилдуулна гээд хааяа аваад явдаг байсан. I, II байрт орлоо гээд баярын бичиг аваад ирдэг байлаа. Хүү маань долоодугаар ангиасаа чөлөөтийн секцэд явж, тэр үеэс бөхөд илүү дуртай болсон доо. Аав ээж хоёр нь хүүгээ бөхөөр хичээллэж эхлэхэд дуртай байсан. Спорт гэдэг өөрөө хүнд зөв хүмүүжлийг олгодог, эрүүл мэндэд ч эерэг ач тустай болохоор хүүгийнхээ сонирхлыг бид дэмжсэн. Хүүгээ ийм алдартай том бөх болно гэж бодоогүй. Одоо бол хүүгээрээ маш их бахархаж явдаг. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж байдаг.

-Хүүхэд багадаа ирээдүйн хүсэл мөрөөдлийн тухай ярьдаг шүү дээ. Хүүгийн тань багийн мөрөөдөл юу байв?

-Цагдаа болно гэдэг байсан. ЭЕШ өгөхөөр явахдаа Орхонбаярын ангийн 3-4 хүүхэд, аав ээжийнх нь хамт Ээж модонд очиж мөргөж байсан юм. Тэр үед “Миний хүү шалгалтаа сайн өгнө гэж залбирдаг юм шүү” гэхэд “За, ээж ээ” гэсэн. ЭЕШ-аа өгчхөөд “Би Ээж модонд бөх болно гэж залбирчихсан шүү, ээж” гээд л биднийг инээлгэж байлаа.

-Хоёр хүүдээ хандаж ерөөлийн сайхан үг хайрлахгүй юу?

-Хүүг минь монгол бөхийн босоо цагаан хийморь, зүлэг ногоон дэвжээ, түмэн олон нь ивээж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай гэж ээж нь ерөөе. Миний хүү зорьсон зорилгодоо тууштай байж монгол бөхийн оройн дээд цолонд хүрч, Монгол түмэн, уул усаа баярлуулж яваарай. Төрдөө тангараг өргөж, аавынхаа мэргэжлийг өвлөж яваа том хүүгээрээ аав ээж нь бахархдаг. Амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх байх болтугай. Өглөө бүр уул ус, хангай дэлхийдээ цайныхаа дээжийг өргөхдөө зөвхөн өөрсдийгөө биш Монголын ард түмнээ даатгаж, амгалан тайван байгаасай гэж залбирдаг даа.

-Та удам дамжсан малын эмч мэргэжилтэй гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Аав ээж минь хоёулаа малын эмч мэргэжилтэй. Би удам дамжсан малын эмч. Одоо сумандаа хувийн малын эмнэлэг ажиллуулаад 10 жил болж байна. Намайг аравдугаар анги төгсөхөд аав ээж минь өөрсдийнхөө мэргэжлийг өвлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн техникумын малын эмчийн ангид оруулж байсан. Аав ээжийн хэлсэн үгнээс гарах эрхгүй шүү дээ. Ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, үр хүүхдээ аав ээжийнхээ хүмүүжлээр хүмүүжүүлээд явж байна.

-Цагааннуур сумандаа ажил амьдралаа төвхнүүлээд хэр удаж байгаа вэ?

-Гэр бүлийнхээ хүнтэй танилцаж, Сэлэнгэ аймгийн хүн болсон. Алтанбулаг сумаас ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа.Манай хүн цагдаа мэргэжилтэй болохоор олон газар руу томилолт авч нүүдэг байсан. Сэлэнгэ аймгийнхаа 7-8 суманд хэсгийн төлөөлөгчөөр ажилласан байдаг. 2012 онд Ерөө суманд шилжиж очиход сумын Тамгын газрын дарга дуудаад малын эмчээрээ ажиллахыг санал болгосон.Тэр үед аав минь их баярласан.

“Малын эмчээрээ ажиллахгүй юм уу, ээж нь охиноо мэргэжлээрээ ажиллахыг хараагүй бурхан болсон” гэдэг байж билээ.

Дараа нь Цагааннуур сумандаа ирээд 2016 онд хувийн мал эмнэлгээ нээхэд аав маань “Аав нь охиныгоо мэргэжлээрээ ажиллахыг харлаа. Өөр хүсэх зүйл байхгүй сайхан байна” гэж хэлж байсан. Их баярласан даа. Цагааннуур сумандаа амьдраад 23 жил болж байна. Манай сум Монгол Улсын газар тариаланг тэтгэдэг сайхан нутаг. Өвс ногоо арвин, жил бүр хангай дэлхий хишгээ хайрлаж, ургац сайхан гардаг. Хүн ард нь амгалан тайван, сайхан энергитэй, ажил үйлс нь өөдрөг, ийм сайхан нутагт амьдарч байгаадаа бэлгэшээж явдаг.

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын арслан Б.Орхонбаяр нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүллээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд тус аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Харин их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарав.

Дунд шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Б.Сосорбарам, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Х.Наранбаяр нар үлдсэн.

Нэрэмжит барилдааныг тохилдуулан Г.Эрхэмбаяр аваргад МҮБХ болон аваргууд, Таван-Хан дэвжээний бөхчүүд, үе тэнгийн бөхчүүд, багш, шавь нар, ах дүү, найз нөхөд, нутгийн иргэд зэрэг хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

Эх сурвалж: МҮБХ

О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга болов
Ой тогтоолтын дэлхийн холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Наранзул дэлхийн аварга боллоо. Тэмцээнд 15 орны 169 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрөлд гурван өдрийн турш өрсөлдөж, аваргуудаа тодруулахад О.Наранзул 8225 оноогоор өсвөрийн дэлхийн аваргын цом хүртэн, нийлбэр дүнгээр насанд хүрэгчдийг ялан энэ оны аварга болж, 10 сая төгрөгийн шагнал хүртжээ. Тэрбээр Монгол Улсаас нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон дөрөв дэх тамирчин аж.

Монголын оюун ухааны академийн тамирчид энэ удаагийн ДАШТ-ээс нийт 90 медалиас 66-г нь хүртэж, нийлбэр оноогоор тэргүүлснээр долоон удаагийн дэлхийн аварга баг болж, түүхэн амжилт тогтоосон байна. Тодруулбал, монгол хүүхдүүд 10 төрлөөр хэдэн мянган мэдээлэл тогтоон, эргэн санаж, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж, нийлбэр дүнгээр багаараа дэлхийн аварга болжээ. Түүнчлэн их мастер цолны болзлыг Г.Эрдэнэгэрэл, Н.Марал нар хангасан байна. Эл цолыг тэмцээний нийлбэр дүнгээр 5500 оноо давуулсан эхний таван тамирчинд олгодог аж. Мөн олон улсын мастер цолыг долоон хүүхэд хангажээ.

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"  тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.

Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс  2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Зүүн Азийн аваргаас эмэгтэйчүүд 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
Өмнөд Солонгосын Жонжу хотноо Зүүн Азийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээн үргэлжилж байна. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд манай тамирчид өчигдөр медаль хүртлээ.

Медаль хүртсэн тамирчид:

45 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Б.Одгэрэл алт.

57 кг-ын жинд “Гүмүда Констракшн” ХХК,  “Гаруда” академийн тамирчин Г.Монголжин алт.

57 кг-ын жинд “Шинэсэгэ мед” ХХК, “JUMP” академийн тамирчин Б.Наранхишиг мөнгө.

63 кг-ын жинд “JUMP” академийн тамирчин Г.Батцэцэг мөнгө.

52 кг-ын жинд “JUMP” академийн тамирчин Б.Эгшиглэн хүрэл.

70 кг-ын жинд “Маслов Триангл” ХХК, “JUMP” академийн тамирчин О.Мөнхжаргал хүрэл медаль тус тус хүртээд байна.

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Монголын хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгуулсан бөгөөд жил бүр улсын хэмжээнд энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд Дорноговь аймгийн 2-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, удаах байруудад Чингэлтэй дүүргийн “Show time” болон Ховд аймгийн “Ховд Азза” багууд шалгарлаа. Харин эмэгтэй ангилалд Чингэлтэй дүүргийн “DIP” баг түрүүлж, Багануур дүүргийн “RAIDS1” болон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Аварга болсон баг тамирчид мөнгөн урамшууллаас гадна өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Энэ жилийн тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулснаараа онцлог  бөгөөд орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулсан юм.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ. Мөн өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо. Мөн ХААН Банк өнгөрсөн оноос ивээн тэтгэн хамтран ажиллаж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.

Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан бөгөөд жил бүр ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг аймаг бүрд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн хувьд ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран уг тэмцээнийг олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж, орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулснаараа онцлог юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэмцээний нээлтийн үеэр “Багийн спорт гэдэг хамтдаа ялалт байгуулах урам зориг, хамтдаа хичээх тэсвэр хатуужил, хамтдаа ялах, ялагдахын сургамжийг өгдөг. Манай банкны уриа үг ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР. Энэ уриатай багийн спортын зорилго мөн нийцдэг гэж бодож байна. Хамтдаа илүү хол алхана, илүү хүчтэй байна, илүү амжилт үзүүлнэ. Тиймээс бид багийн спортыг дэмжихийг зорьж, түүгээр дамжуулж, хүүхэд залууст хамтдаа олон олон ялалт байгуулж, өсөж хөгжих, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах ирээдүйн аваргуудын өсөж өндийх хөрсийг бэлдэж байна гэж үзэж байна” гэлээ.

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний ялагчид энэ сарын 29-нд тодрох бөгөөд орон нутгийн 5 бүс болон нийслэлээс шалгарсан нийт эрэгтэй, эмэгтэй 24 баг 8-р сарын 30-нд улсын аваргын төлөө хүч сорих юм.

Тэмцээний нийт шагналын сан 150 сая төгрөг. Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 700 мянган төгрөгийн шагналтай бол финалын шатанд аваргын цомын эзэн болох баг 5 сая, 2-р байр 3 сая, 3-р байр 1 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн үүнээс гадна ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд тэмцээний аварга баг тамирчдыг шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамруулах боломжийг бүрдүүлэх, их дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын сагсан бөмбөгийн спортыг бүх түвшинд тогтвортой дэмжихээр зорьж байна.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

Роналдогийн дараагийн баг буюу Мессигийн эсрэг дахин тоглох уу?
Өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн тод од, хоёр ноён оргилын нэг Кристиано Роналдо нэгэн дуулиан шуугиантай мэдэгдлийг хийлээ. Түүний өдгөө тоглож буй баг Аль Насср Саудын Арабын лигтээ Аль Фатех клубд 3-2 гэсэн харьцаатай хожигдсон бөгөөд фэнүүд нь ч Роналдод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл тус тоглолтын дараа Роналдо өөрийн цахим хуудаснаа "Энэ бүлэг дууслаа. Түүх яах уу гэж үү? Одоо ч бичигдсээр байна. Бүгдэд талархаж байна" гэжээ.

Дээрх мэдэгдлийг харахад өдгөө 40 настай португал эрийн Аль Нассар дахь замнал дуусч байгаа гэлтэй. Одоогоор түүнийг багтайгаа гэрээгээ сунгах эсэх яриа гараагүй, нам жим байна. Магадгүй шинэ газар, шинэ сорил хайж байхыг үгүйсгэхгүй. Хэвлэлүүдээр ч Роналдог багаасаа явна гэж мэдээллэж байна.

РОНАЛДОГИЙН ДАРААГИЙН КЛУБ ХААНА ВЭ?

Энэ зун АНУ-д клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй. Өмнөх тэмцээнтэйгээ харьцуулахад энэ удаагийн клубуудын ДАШТ илүү өргөн цар хүрээтэй, өндөр шагналын сантай, олны анхаарлыг татаж буй. Тэгвэл энэхүү тэмцээнд Роналдог тоглохыг хүсч байгаа гэх бор шувуу нисчээ. Нөгөө талд Мессигийн Интер Майами клуб оролцох билээ.

КЛУБУУДЫН ДАШТ-Д ОРОЛЦОХ БАГ

Роналдогийн хувьд клубуудын ДАШТ-д оролцох эрхтэй багт тоглохыг хүсч байгаа нь лавтай. Урт хугацааны биш ч богино хугацаатай, зөвхөн ганц тэмцээний хүрээнд гэрээ байгуулахыг үгүйсгэхгүй. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино ч Роналдо, Месси хоёрыг шинэчлэгдсэн тэмцээндээ тоглуулахыг хүсч байгаа. Үүнийгээ ч нотлох шиг АНУ-ын лигийн аваргад бус жижиг цомд түрүүлсэн Мессигийн багт шууд урилгыг нь өгсөн.

Сүүлд өгсөн ярилцлагадаа ч Инфантино Роналдог ирэх зун АНУ-д харахыг хүсч байна гэсэн.

Европын багуудаас Челси, Манчестер Сити, Реал Мадрид, Ювентус багууд Роналдог авах боломжтой. Гэхдээ л бүтэхгүй мэт сонсогдож болно. Мөн Португалын Порто, Бенфика багуудад тоглох боломжтой ч Спортингийн унаган хүү ривал багийнхаа өмсгөлтэй тоглоно гэдэг олон хүнд таалагдахгүй.

Өмнөд Америкийн Палмейрас, Фламенго, Ботафого, Пачука зэрэг багууд бий. Хамгийн анхаарал татаж байгаа нь Саудын Арабын Аль Хилал клуб. Хэрэв Роналдо Саудын Арабд үлдэж, Аль Хилалтай нэгдвэл клубуудын ДАШТ-ий хэсгийн шатанд Мессигийн эсрэг буюу Интер Майами клубтэй тоглох болно.

Месси, Роналдо хоёрыг дахин нэг удаа бие биенийхээ эсрэг тоглохыг олон хүн тэсч ядан хүлээж байгаа биз.

МЭЙЖОР ЛИГИЙН БАГ

Роналдо АНУ-ын Мэйжор лигт тоглохыг хүсэх нь гарцаагүй. Том зах зээл, зар сурталчилгаа, фанатууд гээд бүх таатай орчин нь тэнд бүрэлдсэн. Магадгүй Дэвид Бекхэмийн Интер Майами ч Роналдог авчирч, Месситэй хамт тоглуулахыг үгүйсгэхгүй.

Мөн Лос Анжелес хотод ЛА Галакси, Лос Анжелес ФС гэх хоёр баг байна. Эдгээр хоёр багт хоёуланд нь довтлогч хэрэгтэй байгаа.

НЭР НЬ МЭДЭГДЭХГҮЙ БАЙГАА БРАЗИЛЫН БАГ

Испанийн алдарт хэвлэл "Marca"-ийн мэдээлснээр энэ сарын эхээр Бразилын нэгэн баг Роналдод санал тавьжээ. Тус клуб нь энэ зун клубуудын ДАШТ-д оролцох гэнэ. Гэхдээ богино хугацааны гэрээ аж. Тэгэхээр Палмейрас, Фламенго, Ботафого нарын нэг байх боломжтой.

АЛЬ НАССРТАА ҮЛДЭХ

Саудын Арабын баг Роналдог явуулах дургүй байгаа нь мэдээж. Роналдо ч Азийн аваргуудын лигт түрүүлэх зорилготой байгаа. Энэ жил түүний баг хагас шигшээд хожигдож, АНУ-ыг зорих эрхээ алдсан. Гэхдээ Роналдогийн гэр бүл Арабд сайхан амьдарч байгаа. Түүний хүү л гэхэд Аль Нассрын хүүхдийн академид гялалзаж, бүр Португалын шигшээ багт дуудагдсан. Магадгүй 2034 оны Португалд болох ДАШТ-д Роналдогийн хүү аавынхаа хийгээгүйг хийх боломжтой.

"The MongolZ"-ийн энэ оны анхны тэмцээн "Katowice" өнөөдөр эхэлнэ
Цахим спортын "Counter Strike" төрлийн энэ оны анхны том тэмцээн болох "IEM Katowice" өнөөдөр/2025.01.29/ эхэлнэ. Нийт 1 сая ам.долларын шагналын сантай, өнө удаан түүхтэй уг тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөх бөгөөд Монголын "The MongolZ" чансаагаараа шууд плей-оффын шатанд уригджээ. Өнгөрсөн жилүүдэд "The MongolZ" баг Азийн тэргүүн баг хэдий ч урьдчилсан шатнаас тэмцээнээ эхлүүлдэг байсан бол энэ жилээс "Valve"-ийн дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж байгаа учир шууд плей-офф руу шалгардаг болов.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр урьдчилсан шатны эхний тоглолтууд болно. Эндээс хамгийн анхаарал татаж байгаа нь Бразилын "Imperial" багийн эмэгтэйчүүд байна. Тэд энэ жил ийнхүү хоёр дахь удаагаа эрчүүдтэй хүч үзэх гэж байна. Саяхан тус баг "Blast Bounty" тэмцээнд оролцож, дэлхийн шилдэг Украины "NaVi" багийн эсрэг давгүй тоглолтыг үзүүлсэн билээ. Тус тоглолтын дараа "zAAz" ярихдаа "Хэрэв эрэгтэй багууд биднийг тоож, хамт бэлтгэл хийвэл бид илүү сайжрах боломжтой" гэж байв.

"Imperial Female" багийн эхний өрсөлдөгч нь Бразилын "FURIA" байх болно.

Урьдчилсан шатны тоглолтууд дууссаны "The MongolZ"-ийн өрсөлдөгч тодорхой болох учиртай.

Лондонгийн олимпийн 5х5 сагсан бөмбөгийн төрлийн алтан медальт тамирчин Маркус Козинс "Сэлэнгэ Бодонс" багт тоглохоор болжээ
Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ бодонс" багт АНУ-ын тоглогч DeMarcus Cousins нь тоглохоор иржээ.

Тодруулбал, тус тамирчин өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Би Сэлэнгэ Бодонсууд"-тай гэрээ байгуулж, Монголын сагсан бөмбөгийн лигт анхны аваргаа авчрахад нь туслах гэж байгаагаа дуулгахад таатай байна. Аварга авцгаая хэдүүлээ" гэж бичжээ.

DeMarcus Cousins нь NBA-ийн 4 удаагийн бүх одод, бүх NBA-ийн багт 2 удаа нэрлэгдэж байсан, 2016 оны Олимпын 5х5 сагсан бөмбөгийн төрлийн алтан медальтай тоглогч юм байна.

Ташрамд сонирхуулахад, үндэсний дээд лигийн 2024-2025 оны амжилтын хүснэгтэд "Сэлэнгэ бодонс" баг хоёрдугаарт эрэмбэлэгдэж 11 хожил, 6 хожигдолтой яваа. Харин хүснэгтийн нэгдүгээрт байгаа "Хасын хүлэгүүд" баг 15 хожиж, хоёр хожигдсон байна.